ХБ-г сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем. ХБ бол нэг л жишээ.
Монгол улс ийм байдалд орсоны гол шалтгаан бол төрийн нэртэй ч, хэний ч биш өмч хөрөнгүүд. Төрийн өмчтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгож, тодорхой хариуцах эзэнтэй болгохгүйгээр авилгийн системийг өөрчлөх боломжгүй. Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг улс төрийн нам ардчилсан сонгуулиар ялж авдаг. Гэтэл энэ намууд институц болж чадахгүй байгаа учир төрийн өмчийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Орос Монголын иргэд 2014 оны 9-р сараас визгүй зорчих болсноор олон мянган хүн харилцан айлчилж, аялал жуулчлал, худалдаа бизнес идэвхжиж эхэлжээ.
Талх, чихэр, архи, махнаасаа бусад бараг бүх бараагаа гадаадаас авдаг манай улсын хувьд экспортын орлого амин чухал үүрэгтэй. Манай эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө үзэмж ч бас Хятад улсад борлуулж буй нүүрс, зэсийн үнээс бүрэн хамааралтай.
#эдийн засаг
#нийтлэл
Монголд эдүгээ эдийн засгийн хямралаас гадна, итгэлийн хямрал нүүрлээд байна.
Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тушаасан тэтгэвэр нь хоногийн хоолоо даахгүй болсон учир иргэд хөлөөрөө сонголт хийж байна.
Гэвч “ашиггүй ажиллах” болсон тул, 2015 онд Засгийн газар (Ч.Сайханбилэгийн) тус компанийг өр, хөрөнгө, орд газартай нь хамт хувьчлах болж, ТӨХ (Ц.Нанзаддорж) “Бэйзмент” ХХК-д нь 1.3 тэрбум төгрөгөөр худалджээ. Олон арван жил ашиглах шохойн нөөцтэй орд, ДЦС, дэд бүтэц, үйлдвэр, бараа материалтайгаа Зайсангийн амны нэг хаусын үнэд арай хүрсэнгүй. Төрийн мөнгөөр төрийн хөрөнгийг “худалдан авахдаа” мэргэшсэн, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн улстөрчидтэй хамтардаг ээлжит өрөг ингэж өрнөв. Хэдэн сарын дараа “Бэйзмент” компанийн нэрийг “Хөтөл” ХХК болгож өөрчлөв.