Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Машиндаа ч гологдсон бензин

Улсын хэмжээнд 2017 онд борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь Euro 5 стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс хорин хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун гэсэн үг.
##defacto ##бензин ##шатахуун

Хамарсан өсөлт

Улс орны эдийн засгийн өсөлт, амжилтыг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжих нь шаардлага хангахаа больсон тухай эдийн засагчид сүүлийн үед ярих болсон бөгөөд түүний оронд “Inclusive growth” буюу “хамарсан өсөлт” гэдэг хэмжээсийг хэрэглэх саналыг япончууд анх гаргасан билээ.
#эдийн засаг #нийтлэл

Ерөнхий сайдын ерөнхий онош

Ноён Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо ”Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно” гээд ”бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон”-ыг цохон тэмдэглэв. Манай улсын эдийн засгийн систем гэж юу болох, яагаад хямраад байгааг үнэхээр л нэг сайн оношилж эдгээх шаардлага байна.
#эдийн засаг #нийтлэл

Модон жорлон ба Монголын ирээдүй

Японы нэг банкны ажилтны олгосон зээл бүр нь амжилттай болж, хүү нь ч цагтаа төлөгддөг байж. Тэтгэвэрт гарахдаа тэр нууцаа дэлгэжээ. Тэрбээр зөвхөн эмэгтэй хүнд зээл олгож байсан бөгөөд шийдвэр гаргахаасаа өмнө зээл хүсэгчийн гэрт очиж юуны түрүүнд жорлон, хувцасны шүүгээ, гал зуухны өрөөг нь үздэг байсан гэнэ. Тэдгээр нь цэвэр биш, замбараагүй бол зээл олгохгүй гэсэн дүрэм тогтоон мөрддөг байжээ.
#нийгэм #нийтлэл

Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна

Учир нь байгалийн хийн хоолойн монголыг тойрсон хоёр чиглэл хоёулаа өндөр уулсыг даван, гол хэрэглэгчдээ хүртлээ манайхаар дамжуулан татсанаас хоёр дахин хол, хоёр дахин үнэтэй гарч байна.

Унтаа Монголоо сэрээхийн учир

Хорвоо дэлхийн бүх нөөцийг эдүгээ хүний, санхүүгийн, материалын, мэдээллийн ба цагийн гэж тав ангилдаг болжээ.
#эдийн засаг #нийтлэл