В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Бизнесийн үнэлгээ

Бизнесийн идэвхтэй улирал эхэлж, хөрөнгийн зах сэргэн, койн, криптовалют нийгмийг шуугиулан, нэлээд хэдэн IPO дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Энэ бүх процессийн өмнө заавал хийгддэг чухал ажил бол бизнесийн үнэлгээ билээ. Энэ сэдвийг онцлон 59 дэх дугаараа өргөн барьж байна. Нэвтрүүлгийн зочдоор ТиДиБи Капитал үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, БДО Монгол компанийн ерөнхий захирал, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Райнос инвестмент үнэт цаасны компанийн дэд захирал, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Н.Цэвэгмид, Ард Секюритиз үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан нарыг урьлаа.
#ipo #бизнес #хувьцаа #үнэлгээ #старт ап

Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл

Цэцэрлэг, сургуульд явдаг та бидний хүүхдүүд шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байна уу, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, гал тогооны стандарт, эрүүл ахуй хангалттай байж чаддаг уу? Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд шим тэжээл авч чадах уу? Гол нь энэ 1500 төгрөг хүүхдэд бүтэн дүнгээрээ хоол болж хүрч чаддаг уу гэдэг асуултуудыг тойрон нэвтрүүлгийнхээ 74 дэх дугаарыг бэлтгэлээ. Зочдоор "Beyond Nutrition" төслийн санаачлагч, Монголбанкны хянан шалгагч Д.Ургамал болон Ц.Гэрэлчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Хүнсний инженер О.Гал-Очир нар уригдлаа.
#үдийн хоол #сургууль #цэцэрлэг

NFT

NFT, блокчэйн, метаверс амьдрал, хийсвэр ба бодит ертөнцийн тухай судлаач, мэргэжилтнүүдтэй ярилцсан шинэ дугаар мульти форматаар танд хүрч байна. Технологийн шийдлийг түүчээлэн хэрэглэж буй эрхмүүдийг урин 62 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Mongol NFT”-г үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн, блокчэйн мэргэжилтэн М.Хасчулуу, трэйдэр Б.Эрхэмбаяр, NFT шинжээч О.Алтангэрэл нарыг урьлаа.
#блокчэйн #nft #метаверс

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх

Уул уурхайн аварга компанийн дөрвөн ажилтан худалдааны нууц материал хулгайлсан хэргээр 2010 шоронд хоригдов. Тэдгээр компаниуд өнөөдөр Хятадтай хэзээнээсээ ч илүү гүнзгий хамааралтай болсон тухай Bloomberg редакцын Kit Chellel , Franz Wild, ба David Stringer нарын 2018 оны 7 сарын 13-ны бичвэр, сурвалжлагыг орчуулан хүргэж байна.
#уул уурхай #хятад #рио тинто

Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан шинэхэн дугаараа бэлтгэлээ. Зочдоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Жайкагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, мөн Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх төслийн зөвлөх Уэхара Шоко, Монголын дауны холбооны гишүүн ​​Ж.Баттогоо нар уригдсан юм.
#даун синдром #хүртээмжтэй нийгэм #хөгжлийн бэрхшээл

Иргэний оролцоо

Бидний эргэн тойронд болж буй, бас болохгүй байгаа бүхий л асуудал бидэнтэй л холбоотой ажээ. Иймээс бултаараа иргэн бүрийн оролцоог яаж бий болгох уу, эерэг нийгмийг хэрхэн хамтдаа бүтээх ёстой тухай асуудлыг манай баг Синдикат ярилцлагын 43 дахь дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, “Мизес Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин, Lead.Style мэдээллийн сайтын ерөнхий редактор Г.Одгарав нар оролцлоо.
#иргэний оролцоо #тбб #төр #хувийн хэвшил