Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов.
#боловсрол
Ардчилсан нийгмийн оршихуй болсон хүний эрх ба иргэний орон зай, түүний эрхэм чанар, тулгарч буй бэрхшээл ба сорилт, иргэний нийгмийн байгууллагуудын ач холбогдол, эрсдэл, үүрэг бас хариуцлага гэсэн нэн чухал сэдвийг 70 дахь дугаараар хөндөж байна. Зочдоор “Хүний эрхийн үндэсний комисс”-ын гишүүн С.Дондов, ”Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, ”IRIM” хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион, ”Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрал нар уригдлаа.
#ардчилал
#тбб
#хүний эрх
Нью Йоркийн Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор, нийгмийн танигдахуй, ёс суртахуун судлалын лабораторийн эрхлэгч доктор Jay Van Bavel-тай ярилцлаа. Энэ эрхмийн сүүлд гаргасан POWER OF US ном тун удахгүй монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдэж та бүхний гар дээр очно.
#үндэстний ижилсэл
#хамтын хүч
#national identity
“Синдикат ярилцлага–Эксклюсив” 17 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч ноён Тапан Мишра уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
#нүб
#тогтвортой хөгжил
Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга
#боловсрол
#залуус
#улс төр
#өөрчлөлт
Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал юм. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улс төрийн бужигнаан, иргэд, дан ялангуяа залуусын дунд хөвөрч буй хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, сошиал медиа дахь олон дагагчтай эрхмүүд рүү хандсан шүүмжлэл зэрэгтэй холбоотойгоор 71 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын зөвлөх, үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны зохицуулагч З.Энхбаяр, “Мэргэжлийн Социологичдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Батзориг, “Иргэдийн Оролцоо” төслийн олон нийттэй харилцах ажилтан Г.Гансувд нар уригдлаа.
#засаглал
#иргэдийн оролцоо
#сэтгүүлзүй