“Ярилцъя” булангийнхаа хойморт сонин, ховор зочин урих нь миний байнгын эрэл байдаг билээ. Энэ удаа би та бүхнийг монголчуудын олон жилийн өмнөх танил, япон хатагтай Кимүра Аяакотой уулзуулахаар урьсан юм. Бидний уулзалт бүхэлдээ надад уярал догдлол, танил бүсгүйн сэтгэлийн гүн дэхь чимээ сэлт дүүрэн өвөрмөц агаар дунд өнгөрөх шиг санагдсан.
#нийгэм
#нийтлэл
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бэлтэл ажилдаа намууд хэдийнэ орцгоожээ. Уг нь бол хамтарсан засаг байгуулагдахад үзэглэсэн гэрээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн өрөг байх ёстой юм. Гэвч манай уран сайханчид одоо эвсч нийлж байж арай ядан барьсан гэрийнхээ хатавчнаас л нэг нэгээрээ босч ирээд солгой хоолойгоор тэнхээ мэдэн дуулцгааж эхэллээ.
#улстөр
#нийтлэл
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзалт хийжээ. Улс орны чухал чухал нууц мэдээллүүдтэй харьцдаг, хууль хүчний байгууллагуудын ил далд бүхий л үйл ажиллагаануудыг мэдэж байдаг нөлөө бүхий албан тушаалтны энгийн иргэдэд хийсэн мэдээлэл гэхэд хэт задгай гэмээр уг уулзалт багагүй анхаарал татаж байна.
#улстөр
#нийтлэл
Энэ хорвоогийн аяг ааш бол хүний өөрийнх нь л ааш авир байдаг байна. Хүн энэндээ төөрөлдсөнөө мэдэхгүй хорвоогийн хэцүүг гайхаж, хорвоо гэх эзэн биегүй ойлголттой “хэрэлдэж” амьдардаг. Тэрнээсээ болоод өөрийгөө хорвоотой л үзээд байна гэж төөрдөг. Угтаа бол өөртэйгөө л үзэлцэж яваагаа ихэнхи нь мэддэггүй.
#нийгэм
#нийтлэл
Шударга ёс бол баялаг юм гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч надад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тиймээ энэ үнэн. Шударга ёс бол яах аргагүй баялаг. Тэр өөрөө энэ үзлийн хамгийн том тээгч.Энэ дүгнэлттэй бол мэтэлцээд байх хүн байхгүй биз. Нөгөө талдаа түүний нам бас өөрсдийгөө ингэж үздэг.
#улстөр
#нийтлэл
Сонгуулийн өмнө хоёр тасарч манангаа хадаасан МАН, МАХН хоёрыг тойрсон битүүлж байна, шинэлж байна гэх мэт марзан мэдээллээс өөр нүд хужирлах юмгүй суух зуур Прокурорын газраас нэгэн сайхан мэдээ цацаж сэтгэл баясгав. Сайхан мэдээ саарынхаа бараанд дарагдаад сонсогдох нь ховордсон энэ үед үнэхээр олзуурхууштай явдал юм.
#нийгэм
#нийтлэл