Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Учир нь даатгал хүмүүсийн зовлонг хуваалцаж, бусдын эрсдлийг үүрч, дааж байдаг. Буянтай, гэгээн сайхан үйл хэрэг. Гэхдээ гол онцлог нь эрсдэл тохиолдохоос өмнө буюу учраагүй хохирол, нүүрлээгүй гамшгийг урьдчилан зөгнөдөгт оршдог.
#нийгэм
#нийтлэл
Энэ жилийнх шиг олон тооны сонгууль ойрын 25 жилд дахин давтагдахгүй. Сонгуулийн энэ мөчлөг 2050 онд эргэх боловч тэр үед дэлхий дахины уур амьсгал өнөөгийнх шиг хүйтэн байхгүй болов уу. Эгзэг хийгээд эргэлт давхацсан эдүгээ цаг үеийн нөлөөнөөс улс орон бүр энх тайван, аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх нь эрх ашгийн эрэмбэ дарааллын эхэнд бичигдэх нь мэдээж.
Дэлхий ертөнц хязгаар хярхаггүй байхаа больж, хүн төрөлхтний жижигхэн, эмзэгхэн орон гэр болон хувирчээ. Хүмүүс улс үндэстнээр хуваагдаж, хил, зурвасаар тусгаарлагдан суух нь улам л харьцангуй болоод, зовлон, жаргал нэгтэй элгэн саднууд мэт болсоор байна.
#нийгэм
#нийтлэл
“Цэнхэр үстэй хүнд Төрийн соёрхол өгдөг л юм байна” гэж зураач С.Саранцацралт өгүүлсэн тухай хүмүүс хэсэгтээ л сонин болгоцгоосон. Түүний танигдашгүй гэмээр нууцлаг сэтгэхүй магадгүй амьдралыг нь эгэл бус, ер бусын болгосон байх гэж олон хүн таамаглах нь бий.
#нийгэм
#нийтлэл
...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн.
#нийгэм
#нийтлэл
Нэгэнт Үндсэн хуульдаа “гар хүрч” бодлогын шинэчлэлт хийж байгаа бол проблемыг углуургаар нь шийдвэрлэх ёстой гэсэн үзэл санааг иргэд, сонгогчид илэрхийлсээр байна. Пропорциональ тогтолцоог “Үндсэн хуульжуулж” байгаа бол бодитой хүчин болж, УИХ-д байр суурь эзлэх, жалга довны биш улс орны, ард олны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд шийдвэрлэх нь шинэчлэлтийг утга учиртай болгоно.