Энхболдбаатар

@enkhboldbaatar
104
нийтлэл
4,212,675
уншигдсан
2,467
сэтгэгдэл

Нохойн ам өвсөнд эвгүй

Дорнод хязгаарт амжуулсан амин чухал ажлынхаа чөлөөгөөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд саатаад явлаа. Даваа гаригт түүний ажлыг нь эхлүүлсэн 4000 км үргэлжлэх “Сибирийн хүч” хийн хоолой Благовещенск болон Дальнереченскээр Хятад руу орох юм.
#улстөр #нийтлэл

Бэлгийн морины шүд татдаггүй

“Хятад улс шинэчлэл, бүтээн байгуулалтдаа Монгол Улсыг оруулсан нь Монголын хөгжил дэвшилд нөлөө өгнө... Хятад улсын хөгжлийн машинд Монгол Улс орвол баярлана...” гэж хэлээд БНХАУ-ын дарга Си Жиньпин нутаг буцлаа. Түүний айлчлал сураг чимээнээсээ эхлээд эдийн засгаар агуулгажин, асар их мөнгө “шажигнуулж” байсан.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

ЭЗЭН 100: Гарз ба олз

Эдийн засгийг идэвхжүүл гэж Засгийн газарт олгосон 100 хоногийн хугацаа дууслаа. Үндсэндээ оны хоёрдугаар улирлыг Н.Алтанхуягт “оноосон” хэрэг. Энэ гурван сарын өмнө түүний Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан болохоор сандал, суудалдаа зууралдаж, хугацаа хожих гэхдээ ямар ч үнэлж, дүгнэх аргагүй заль зохиож байна гэх хүмүүс ч олон байсан.
#эдийн засаг #нийтлэл

Хохироох ёсгүй хохирол

Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Учир нь даатгал хүмүүсийн зовлонг хуваалцаж, бусдын эрсдлийг үүрч, дааж байдаг. Буянтай, гэгээн сайхан үйл хэрэг. Гэхдээ гол онцлог нь эрсдэл тохиолдохоос өмнө буюу учраагүй хохирол, нүүрлээгүй гамшгийг урьдчилан зөгнөдөгт оршдог.
#нийгэм #нийтлэл

Хүлээн зөвшөөрөгдөөгүй “хөдөлмөр хамгаалал”

Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг.
#нийгэм #нийтлэл

Холын биш хороо

Засаг захиргааны анхан шатны нэгж гэсэн “хуулийн томъёолол”-оор л бидний хороо хорины тухай “бүх мэдлэг” хязгаарлагддаг. Иргэд, айл өрхөд хамгийн ойр байдаг болохоор энэхүү төрийн бүтцийн нэгжийг “андахгүй” юм шиг анзааргагүй явах хэрнээ ялангуяа залуучууд тэр бүр орж, сонжиж сонирхоод байдаггүй.
#нийгэм #нийтлэл