Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн албанд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шударга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодотгоод сүүлд ажилд томилогдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ.
#улстөр
#нийтлэл
“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх баригчаас сөрөг хүчин рүү шилжсэн МАН-ынхан Засгийн газрыг унагахын тулд Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа.
#улстөр
#нийтлэл
Үндэсний аюулгүй байдлын нэг чухаг тулгуур бол эдийн засгийн аюулгүй байдал. Үүнийг энгийнээр ойлговол хөрш орнууд хилээ хаалаа гэхэд тэднээс хамааралгүйгээр улс үндэстнээ хооллож, өдөр тутмын амьдрал доголдолгүйгээр үргэлжлээд явчих боломжтой байх явдал юм.
#эдийн засаг
#нийтлэл
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ирж буй тэрбээр Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээр хийхээс гадна УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.
#улстөр
#нийтлэл