Засгийн газар огцрох, эс огцрох тухай яриа хэдийнэ мартагдаж, хэн Ерөнхий сайд болох тухай марафон ч дуусч, эдүгээ Засгийн газраа хэрхэн бүрэлдүүлэхэв гэдэг сэдэв өнөөдрийн дэлгэцэнд байна.
#улстөр
#нийтлэл
Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж мянга мэтгэлцээд нэмэргүй болчихлоо. Одоо аль болох түргэн, хохирол багатай гэтлэх талаар ухаан сийлэх нь ононо. Улс орны эдийн засгийг тэвээрэгтэй байлгахад төр засгийн аугаагаас тийм ч хамааралтай биш. Харин цөөн хэдэн үндэсний компаниуд нь төрийн толгойд байгаа хэдэн хүнтэйгээ нийлээд улс орноо бүхэлд нь чирч явдаг.
#эдийн засаг
#нийтлэл
Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Манай улс хүүхэд, залуучуудын орон гэж ирээд онцлох дуртай, бид. Гэхдээ хүүхдүүдийн төлөө хийж байгаа ажил нь бодлогын түвшинд алдаатай, болж л өгвөл хүүхдүүдээсээ нүүр буруулсан, тэднийг адалсан бодлого шийдвэр гаргачих гээд байдаг.
#нийгэм
#нийтлэл
“Урьдын юм ул болж, шинэ зүйл зул болно” гэж монголчууд бид хэлэлцдэг. Энэ нь цаг өөрчлөгдөж, хүмүүсийн үзэл бодол, аливааг харах хараа, зөн билэг нь үзсэн туулснаасаа сургамж авч өөрчлөгдөж байдгийг хэлсэн биз ээ. Үнэндээ ч өмнө нь хоёр толгойг хоргоосон хүн од болдог байлаа. Харин өдгөө хоёр толгойтой чаргуулдсан хүн хог болох шинжтэй болжээ.
#эдийн засаг
#нийтлэл