Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг майлалдан шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход архиралдаж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, айлссан хөршүүд мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа.
Муу нэрт монголчууд-муу нь муу. Гэхдээ муугийн маань цаана бидний хүч мөхөстсөн эмгэнэл оршдог. Ядмаг арчаагүйгээ бид соёлт ертөнцөд таниулж чаддаггүй бүрэг дорой амьтад. Маниус социалист лагерийн харанхуй мухарт хашигдаж, холын байтугай ойрын мэдээгүй коммунист сурталд хууртсаар ХХ зууныг барсан. Цөөн буурай бидэнд зөв юм байдаг ч хэлэх эрхгүй явж ирлээ. Зөв нь буруугаа зөөлөн нь хатуугаа элээдэг жамтай гэх ардынхаа сургаалыг би насны эцэст бүх нийтлэлийнхээ хураангуйгаар даган баясав. Бичихээ больё гэсэн ч сургуулийн минь хайрласан мэргэжил, гэдэс тэжээсэн ажил минь дон болж архагшаад салах янзгүй. Томчуудын үг төрийн мэдэгдэл болдог тул тэд үгээ цэнэдэг. Тэдний илэрхийлж зориглолгүй залгисан үгийг (тухайлбал оросуудад) түгээх боломж зохиолчдод ардчилал олгов. Бичих-миний ажил, бичих-миний үүрэг.
Төрийн эрх ард түмний гарт гэх омогшил-ухаанаар сонголтоо хийхийг хичээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Гэхдээ ялгаагүй шахам даа чааваас.
Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох найдваргүй” гээд “гишүүн болъё” гэнэ.
Томчуудын зодоон ойрд ширүүсэв.
Эдүгээ Төр Засгийг үхнэ гэвэл сэхнэ, сэхнэ гэвэл үхнэ гэж тэс хөндлөн зөрвөл хойч үедээ хүн шиг хүн үлдэх “нохой ардчилал” үүсчээ.