Галаа түлүүлж, хоол ундаа хийлгэдэг болохоор нөхөр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүү хамаатан садангаараа гадаадад гарч тансаглах гэнэ.
Надад бардам хэлэх үг байна. Юу гэвэл цөмийн эрчим хүч манайд У.Хүрэлсүхийн сонгуульт 6, МАН-ын эрх барихад үлдсэн 2 жилд лав бүтэхгүй. Тиймээс энэ хэлэлцээрт гарын үсэг зурах тэдэнд толгойн өвчин биш. Тэгээд ч эрчим хүчээ, биднийг элэг барьж, хаа ч байхгүй өндөр үнээр шахах гэж хорхойсогч орос магнатууд эрчим хүчний ямар ч эх үүсвэр Монголд барихыг багачуудын яриагаар ёстой зөвшөөрч харагдаач. Хөршийнхөө санааг хангах буянтай ч өөрөө хоосон гуяа ганзгалж ирэх-магтах айлчлал мөн үү.
Ардын намыг үүсгэсэн бүх жолоодогчийг хөнөөгөөд хүсэл зорилгыг гуйвуулж мушигсан галзуу улаан Хувьсгалч нам бол Ардын намын залгамж халаа-үргэлжлэл бус харин эрлэг нь. МАН өөрийгөө хөнөөсөн алуурчнаа миний үргэлжлэл гэж шүтэх тэнэглэл.
Ковид-19 сунжирвал хэдэн мал минь голд орж магад. Зуд болбол 70 сая малд нэг өдөр тавьж өгөх хадлан тэжээл хэдий анзайны байх вэ? 70 саяын ганц өлссөн борлон нэг боодол өвсийг дор нь идчихнэ. Дахиад өгөх өвсгүй бол борлон үхнэ. 70 саяыг тэжээх боломжгүй. Бурхан тэнгэр хангай дэлхий л хэдэн малыг минь нөмөртөө онд оруулдаг. Мал сүргээ аврах аятай пээдийх гишүүд бол инээд хүргэхээс цаашгүй.