Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Зовиур

Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам шүү. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогчсайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд чамд жөтөөрхөгчдийн хор буцалбал буцлаг.

Ахмадын баяр-маний баяр

Хөгшин бид хоёрыг манай хороо бас урьжээ. 23-р сургуулийн цэлгэр танхимд хүлээн авав. Ахмадын уулзалтыг сайхан зохиодог юм байна. Хөгшчүүдийг хөөрхөн дайллаа.
#нийгэм #нийтлэл

НАЙРАМДАЛ-ДРУЖБА МИНЬ ӨРШӨӨ!

Монгол хөгжвөл хөршдөө лай бус дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу зан гаргалтай.

Жанжин

(Төрсөн өдрөөр нь Д.Сүхбаатарыг нэг түүхч Монголд зах зээл өрнүүлсэн ардчилагч явсан аятай номчирхов. С.Данзанг зах зээлээр замнах гэсэн эсэргүү гэж цаазалсан. Д.Сүхбаатарыг хувийн өмчийг нийгэмчлэх социализмыг үндэслэгч гэж мандуулдаг. Ард олноос жанжин алдар хүртсэн Д.Сүх хүүд ардчилал гэх гоёо доромжлол. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарт ардчиллыг өмчлүүлэхгүй хэмээн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар өөрсдийгөө ардчилагч гэж тунхаглаад пости коммунист хочтой үлдсэн).

Цагаан далны дом ба микробиологи

Цагаан далаар мэргэлдэг увидастан ховор. Тэр дундаа далыг шатаалгүй цагаанаар нь тайлах хүн бараг үгүй... Х.Уянга хэмээх бүсгүй “Цагаан даланд хамгийн наанадаа хүний есөн үе доторх үйлийн үрийн холбоотой бүх мэдээлэл хадгалагддаг” тухай ярьсан нь олон хүний анхаарлыг татсан билээ гэж сануулжээ.
#нийгэм #нийтлэл

Хэлмэгдэл устсанд итгээд нисээд ир гэцгээж байна Элбэгдорж оо, Сайханбилэг ээ

Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэг хоёрыг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд хэргээ шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд олныг мэхлэх эрсдэл буйг бат мэдэрсэн хүмүүс хэсэг хугацаанд сонгууль өнгөртөл ч юм уу нутагтаа очихгүй гэх болгоомжлолыг буруутгах өрөөсгөл.