Сүүлийн үед дээдсийн хүрээнд “зангарга” гэж их ярих болов. Зангаргатай, зангаргагүй нөхөр гэж хэн нэг том амьтан айлдсанаас үүдэж энэ үг доошоо хадны цуурай мэт давтагдаж, моод болох шинжтэй.
#улстөр
#нийтлэл
Томчуудын зодоон ойрд ширүүсэв.
Гүтгэлэг улстөрд далдын давшгүй хүч болсонд эмзэглэсэндээ бичих юм. Хийрхүү жагсагчдын хараал цус харавмаар. Миний цус харвах-юу ч биш. Ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдийг уухайлдаг харанхуй масс гол буруутан гэдгийг эцэст нь онцолъё.
Өвгөд эмгэдийн бувтнах яриаг хүүхдүүд анхаараагүй атлаа хааяа толгой дохих аядаж байгаа биз. Хөгшид дэмий юм донгосож залхаагаад тэр. Зөнөг залгасан буурай нар амаа хамхсан нь онодог.
#нийгэм
#нийтлэл
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг.
“Үр хүүхэд-ирээдүй хойчийнхоо жаргалын төлөө тархиа ширгэтэл, чөмгөө дундартал амь биеэ хайрлахгүй зүтэгнэ” гэх андгай тангаргаар төр засгийн оргилд асдаг. Сонирхолтой нь жаргуулах амлалт биелж байлуу? Амныхаа хэмжээгээр амласнаа ажил болгоогүйдээ гэмшдэг билүү? Өндөр сэнтийд заларснаар хариуцлага хүлээдэггүй-халдашгүй дархан эрхтэй бардам бүлэглэлийн тогтолцоо залуусын жагсаалаар ганхав уу яав.