Ял сонсох ямар байна З.Энхболдоо? УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюу толгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял анхан шатны шүүхээс оноосон. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгийг хурааж байсан харгислалыг амссан айлын хүү-өвгөн би хирдхийсэн. Зүрх зүссэн үл мартагдах танил ялыг Ордны гурван давхраас буусан заавар гэж тухайн үед ерөнхий сайд, ХЗДХ-гийн сайд хоёр мэдэгдэж байв даа. С.Баяр, Да.Ганболд гээд цөм Х.Баттулга та хоёрын өнгөнд яллуулсан.
Ухаалаг төр дарга нарыг цөөрүүлнэ гэж бодохоос өндөр цалинтай, дураараа дургигч, ажил саатуулагч ихэмсэг дарга нарыг шүүмжилж явсан өвгөний хүсэл биелэв.
#улстөр
#нийтлэл
Үсрэнгүй дүүлэх ирээдүйгээ баллуулсан ястан гомдол тээж явах туйлын зөв. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн ам бүл-тувачуудтай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан аваас гомдол тээж явахаас өөр яалтай.
УИХ-ын сэнтийд залрах дон бүр доод түвшнээ хамран хавтгайрчээ. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар чөлөөтэй учраас эрсдэлгүй.
#улстөр
#нийтлэл
Одоогоос 10-аад жилийн өмнө би “Шүдтэй тулмууд” нийтлэлдээ нэгэн санаа хөнджээ. Сийрүүлье: “Хотоо утаагүй болгохын тулд юуны өмнө газар дорх халуун, хүйтэн, бохир усны болон халаалтын хоолойнуудын байгууламжаа захын гэр хороолол руу тэлж, иргэдээр өөрсдөөр нь хувийн байшин бариулж, газар доогуур хашаа гэрт нь дөхөж очсон сүлжээнд холбож өгье.
#улстөр
#нийгэм
#нийтлэл
Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.