Ерөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй.
Арваад жилийн өмнө З.Энхболд өвгөн миний таашаалыг өгдөөж явлаа. Шинжлэх ухаанч сэтгэлгээ нь намайг татсан юм. Өдгөө түүнд миний урам хугарчээ. Бүр гомдсон учир би түүний тухай бичдэг.
Монгол хөгжвөл хөршдөө лай бус дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу зан гаргалтай.
Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг эрчтэй бяцхан шөвх улаан залуу авъяас билэгтээ цалгиж явлаа.
#нийгэм
#нийтлэл
Дэлхийн хөлдүү дээврийг түр уятуулахыг монгол зун гэдэг. Богинохон зун гялс өнгөрч, нүүрсний гашуун утаа залгилах урт өвөл уулсын цаанаас өнгийлөө. Хотынхны эрүүл мэндийг нэрвэж, цаашилбал амийг авч одох түүхий нүүрсний хорт утаа энэ өвөл багасгах уу?
#нийгэм
#нийтлэл
Ковидоор үнэ тэглэсэн цахилгааны хэрэглээ эрс ихэссэнээр эрсдэл нүүрлэж, нүүрсний 20 мянган машины 100 км-ийн түгжрэлтэй экспорт маань хумигдав. Цар тахалд барьц алдсан монголчууд олон жил гацсан төсөлдөө унтаж байгаад сэрсэн мэт гэнэт харамсаж, “төмөр замаа тавьдаг байж”, “эрчим хүчний үүсвэрээ амжуулдаг байж” гээд бузгай шийдэмгий шуугихад би урамшиж, энэ талаар урьд бичсэнээ нэмэрлэхээр зориглов.