Монголчуудын ганц мэддэг, чаддаг зүйл бол наадам. Сүүлийн үед морио уралдуулж бөхөө барилдуулж чадахаа больжээ гэж олон түмэн шуугих. Хэдэн морь давхиад ирсэн чинь эрлийз, эрлийз биш гээд хэл ам, хэрүүл тэмцээн болоод явчих юм. Ингээд морь гэдэг адгуус үндэс угсаагаараа ялгаварлан гадуурхагдаж уралдалтгүй боллоо. Эрлийз морь, монгол морь хоёрыг өдийг хүртэл хольж уралдуулж ирсэн юм.
#нийгэм
#нийтлэл
Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
#нийгэм
#нийтлэл
Бүх хүнийг ном уншдаг, номонд дуртай болгох гэж ухаантнууд үйлээ үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан бүх нийтийн номын ээлжит баяр саяхан болж өнгөрлөө. Нэг үеэ бодвол ном ном гэх хүн олон болжээ. Ном судлагдаж, ном бүтээгдэж, ном үнэтэй болж, ном бэлэглэж, ном гараас гар дамжин уншигдаж, ном хөдөөг зорьж шинэ уншигчид руугаа явж байна.
#нийгэм
#нийтлэл
Монголчууд 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг өөрсдийн зохиосон Үндсэн хуулиар баталгаажуулж чадалгүй явсаар 1921 онтой золгосон нь өөрийн шалтгаантай. Богд хаант Монгол Улс Үндсэн хуультай улс орон болох талаар гар хумхин суусангүй. Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг сайтар судалсан баримт олон байсныг эрдэмтэд нотолдог.
#нийгэм
#нийтлэл
Монгол наадам түүн дотроо морин уралдаан хэмээх зугаа цэнгэлийн хөлд эцсийн эцэст хүүхдүүд үрэгдэж, томчууд хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, бэртэл гэмтлээр баярлаж байгаа тухай аль 2002 оноос эхлэн хэд хэдэн өгүүлэл бичсэн.
#нийгэм
#нийтлэл
1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон нам байсан гэвэл гайхах хүн олон. Гэвч марксист ленинист биш түүх судлаачид 1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон намууд буюу улс төрийн олон бүлэглэлүүд байсныг нэгэнт тогтоожээ. 1920 онд Бодоо, Чагдаржав нараас Эрхүүгийн коментерний төлөөлөгч Макстенект гардуулсан бичгэнд Монголд олон нам байгаа тухай хамгийн тодорхой өгүүлсэн боловч түүхчид төдийлөн ярьдаггүй юм.
#нийгэм
#нийтлэл