Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Хэтрүүдоржийн ядуурал

Үр дүн нь юу вэ? Зураглая. Эрх чөлөөгөө эдэлсэн, хэнд ч захирагдах дургүй чөлөөт иргэдийн зохион байгуулалтгүй, замбараагүй нийгэм төлөвшин байна. Эрх чөлөөтэй ядуу энэ нийгэмд авилгажсан ардчилал нь эрхбиш байж байна. Ардчиллынх нь сул тал гэх үү дээ? Ардчилал руу л ихэнхдээ буруу өгөөд байна.

“МОНГОЛЫН ҮНЭН”: Залгамж чанараа хадгалсан энх тайванч гадаад бодлого дээрээ тууштай зогсож байна

Хоёр хөрш гүрэнтэй улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэг гээд бүх салбарт хамтын ажиллагаа хөгжиж ирсэн. Манай зүгээс хэргээр саатуулсан, бусниасан, зогсоосон гэх ямар ч дутагдал байхгүй. Хоёр хөрштэй харилцаа хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах гэдэг чинь биднээс өөрсдөөс маань, бидний хүчин чармайлтаас их шалтгаална. Бэлэнчлэх сэтгэлээр хандаж болохгүй. Монгол-Зөвлөлтийн найрамдал эргэж сэргэхгүй. Тэр цаг үе эргэж ирэхгүй. Иймд өнөөгийн ОХУ-ыг СССР гэж харж горьдох, долгинож байгаад бэлгийн хороолол бариулах, оросуудаар ажил хийлгэх сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Хоёулантай ижил тэнцүү Иж бүрэн стратегийн түншлэлтэй байна. Энэ бол харилцааны оргил нь.

Хэтрүүдорж

Уран сайханжсан, урлагжсан улс төртэй. Ерөөл магтаал, газар дор ортол муулах нь ямагт хэтрүүлэг. Гоншигноон, гонгиноон, далжиганах, хов стресс энэ тэр нь дан хэтрүүлэг. Барагдах юм биш. ​Буруутныг олж илрүүлэх гэж шувтан хэтрүүлнэ, шувтан туйлшруулна. Буруутны эрэлд нийгмээрээ явдаг. Одоогийн УИХ-ын сонгууль ч хэтрүүлгээр дүүрнэ. Би бүр ёрлож байна.

“Цагаан алт”-ны хувьсгал

Мал нь байгальд хар зөнгөөрөө бэлчиж, идээшлэж, мал харагч малчид нь дуртай цагтаа хагалж идчихээд, хотын бидэнд махаа борлуулчихаад, тэгснээрээ Монгол Улс хүнс тэжээлтэй, яаж ч зовсон мал нь Монголоо тэжээдэг, авч явдаг гэх хуучирсан ойлголтыг энэхүү “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чанарын шинэ, шал өмнөө түвшинд гаргах учиртай юм.

Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал

Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна. Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь!

Миний аав

Аавын минь бичих туурвих авьяас чадвараас надад бага ч болов нялзсан болов уу хэмээн би өөрийгөө урамшуулдаг юм. Эрхбиш 30 орчим ном, нэгэн сэдэвт бүтээл, үүнд Монголдоо анхдагч болохоор (олон улсын харилцааны түүх, геополитик судлал, орчин үеийн арабын түүх гэх мэт) ном зохиол, 2600 гаруй нийтлэл өгүүлэл бичиж туурвисандаа өөгшөөд би тэгж ярьж байна л даа. Аав минь одоогийнх шиг системтэй боловсрол эзэмшээгүй ч намайг, биднийг боловсролтой, зөв хүмүүжилтэй, эрүүл энх өсгөхийн тулд хамаг байдгаа зориулсан. Ялангуяа мэдлэг боловсрол өвлүүлье гэж их ч боддогсон. Мэдлэг боловсролтой хүн маш их хүндлэл хүлээж чадна, маш том хөрөнгө эзэмшиж чадна. Аз жаргалтай амьдарч чадна гэдэг зарчмыг надад яалт ч үгүй суулгасан даа.