“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Олон улсын харилцааны нөхцөл байдал нөлөөлөх нь мэдээж боловч бүтэх бүтэхгүйн 90 хувь нь монголчууд биднээс шалтгаална. Өнөөдөр хөгжвөл хөгжихөөр тийм гадаад таатай орчин бүрдчихсэн байна. Бидэнд дайсан улс гэж алга. Бүх улс оронтой найрсаг харилцааг нэгэн зэрэг барьж чадаж байна. Хоёр хөршийн хооронд, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрийг зөв барьж ажиллаж байна. Монгол Улсын олон yлсын нэр хүнд өндөр байна. Монголчууд гадаадад зорчих, гадаадад ажиллаж амьдрах эрх нь нээллтэй баталгаатай байна. Юугаар дутлаа гэхэв. Гэтэл эдийн засаг сулхан, иргэдийн аж амьдрал сайжралыг олохгүй будилж байгаа бол түүнд гадаад бодлого огтоос буруугүй.
Төр авсаархан байх хэрэгтэй гэдгийг монголчууд ярьдаг болсон, хүсдэг болсон, тэгэхдээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олоогүй. Тэр 8.2 сая хүн амд 38 мянган төрийн албан хаагч ногддог гэсэн тоо манай 3 сая хүн ардад төдий орчим төрийн албан хаагч ногддог гэсэн хоёр тоон харьцуулалтыг хэргээр хийгээд үзээрэй. “38000:200000”–ямар харагдаж байна?
Тэр үеийн Монголын дээд удирдлага дахь гурван төлөөлөл “хал балгүй” шинэ Ж.Батмөнхийг хүсч байсан нь Хрущевын СССР-ийн үеийнх шиг ажлын их эрчээс залхаж, дээд доргүй амгалан тайван амьдрал хүссэндээ Батмөнхийг хүлээн авсан болж байна.
Шинэ Засгийн газар байгуулагдана. Сайд нар нь гэв гэнэт ухаарсан аятай, өмнө нь харж мэдэрч, мэдэж, хамтран хийж байсан ажлуудаа цоо шинээр эхлэх гээд л үзчихнэ. Бөөн хүсэл л яваад байна, илэрхийлээд байна. Салбаруудын уулзалт гэх суртал ухуулгын маш их ажил өрнүүлнэ. Заагаад л, чиглүүлээд л, үүрэгдээд л, загнаад л, занаад л. 1921 онд хувьсгалчид засгийн эрх аваад яг тэгж байсныг үгүйсгэхгүй. Гэтэл одоо 30 гаруй жил нэг тогоонд бөөнөөрөө бүгдээрээ чанагдаж чанагдчихаад, ахай ижий, найз нөхөд, нэг намынхан болж болчихоод гэв гэнэт сэхээрсэн аятай ажил шалгаад хуралдаад эхэлнэ.
Эрүүл саруул үндэстэн болохын төлөө зүгээр л хөгж! Байнга 30%-ийн наана цаана байдаг ядуурлаасаа үтэр түргэн сал! Ядууралгүй болчихвол биднийг зовооx гадаад дотоодын бүх дайсан чинь алга болчихно!