Монголчууд аж төрөх гэж, ажил хөдөлмөр эрхлэх гэж, улс гэрээ төвхнүүлэх гэж мөн ч их будилж байна. Гучин жил будиллаа. Төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ.
Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Монгол судлалын төвийн судлаач-эрдэмтэн доктор Бао Шэнли “Төвийг баримтлах Танай бодлого одоо цагт туйлын зөв” хэмээн надад ярьснаас үүдээд би энэ өгүүллээ бичиж байна.
Дахиад л улигт сэдвээ хөндөе! Манай улс ер нь яачихсан юм бэ? Хөгжиж дэвжиж өгөхгүй, бүр санаатайгаар түүнийг ард иргэд нь саатуулж байгаад зэвүүцээд ундууцаад бичихээс аргагүй болж байна.
“Cortisol”- стрессийн гормон. Хорслын гормон гээд нэрлэчихвэл бүр ойлгомжтой. Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархана.
1911 оноос 1946 онд олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон нэг ч улс байхгүй. СССР нь хоёрдмол байр суурь баримталж байсан. Дундад Иргэн Улстай 1924, 1937 онд байгуулсан эрх зүйн хоёр чухал гэрээ хэлэлцээртээ тэр үеийн Монголыг хүлээн зөвшөөрч зөвшөөрүүлж байгаагүй. 1946 оны эхээр олон улсын эрх зүйгээр анх удаа олон улсын түгээмэл эрх зүйн субъект болж, дипломат харилцааг анх удаа Дундад Иргэн Улстай манай улс тогтоожээ.