Овоо шүү эрхэм Оюун-Эрдэнэ ээ! Монгол түмний заяа буянгаар дээд тэнгэрээс дэлхий ээжийн энэхэн чөлөөнд бүрэлдсэн ховор боломжийг “чулуу болгоод” буцан ирж чадвал эзэн богд Чингис хаан тэргүүтэй эцэг өвгөдийн маань гэгээн сүнс амирлан баясах буй за.
АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо.