Үнэндээ өнгөрсөн 30 жилээ тольдвол өмнөд хөрштэйгээ “худалдаа”-г ёстой яралзуулж өглөө. Монгол Улсад олсон ашиг гэж байх нь байна, гэхдээ нийт ард түмэндээ тэр бүр нялзсангүй. Өрхийн жижиг бизнесийн хэмжээнд л хөгжлөө. Харин хойшоо харж наймаа хийсэн нь бага, бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийгээд хойшоо гэдийсэн байдалтай.
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Монгол Улс ШХАБ-ыг ямар нэгэн эвсэл, цэргийн холбоо гэж үзэхгүй, харин олон талт хамтын ажиллагааны чухал суваг хэмээн үздэг, 2004 онд ажиглагчийн статустай болсноосоо хойш жинхэнэ гишүүдтэйгээ мөр зэрэгцээд дээд түвшний бүх уулзалтад идэвхтэй оролцож ирсэн, тэгэх тусмаа энэ том боломжийг ашиглаад гурван улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний байнгын механизмтай болж авсан нь гадаад бодлогын бас нэгэн том ололт юм даа.
Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн томъёоллоороо Дэн Сяопин нийгмийн ямар байгуулал байх нь Хятадад гол биш гэж үзээд тэрбум хүнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болгох лут том зорилтыг шийдсэн бол Си Жиньпин Хятадад либераль атлаа эрс шийдэмгий шинэчлэл явуулсаар явуулсаар 2049 он гэхэд АНУ-тай зэрэгцүүлээд ирэх үү? Цаг хугацааны асуудал!
Энэхүү уулзалтад Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын өндөр албан тушаалтай бүсгүчүүл, түүнчлэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг улс, бүс нутгийн зарим орны Гадаад хэргийн сайд нар оролцох нь Монгол Төрийн гадаад бодлогын нэг том түүхэн гавьяа болж үлдэнэ.