Социализмын хадан цохио болж буй тэд түрүүчээсээ хэнхэг зөнөг нь залгаж байна. Өөрөөр хэлбэл аль хэдийнээ “Барын хэвтэштэй муур” болчихоод эх оронч царайлан (ард түмний төлөө хэмээн чалчихыг улс төрийн шинжлэх ухаанд популизм гэдэг) МАХН-ын нэрээр үнэгүй хоол зооглож буй. Эд бол XXI зууны соёлжиж европжсон Монголд, Монголын залуу хойч үеийнхэнд гологдох нь гарцаагүй.
Оросын хөлсний цэргийн хөөрхийлөлтэй хувь заяа л нүднээ бууж байна. Тэдний хувь заяаг хөндсөн лут кино хийхээр ТАБНУ-ыг зорьсон оросын сэтгүүлч Орхан Жмаль, Александр Расторгуев, Кирилл Радченко нарын үхлийг энд бас дурдахгүй өнгөрч үл болом.
Эдүгээ Монгол оронд маань эдийн засгийн элдэв гачаал бишгүй тулгарч байна. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хамааралтай нь харагддаг, мэдрэгддэг. Тэглээ гээд буруутнаар өрнөдийн (хэрэг дээрээ гуравдагч хөршүүд) түнш орнуудаа тодруулан тэднийг араб, африк, мусульман, латин шиг иргэншил–соёлын өсөрхлийн нүдээр харах нь даан ч мунхаг хэрэг болно. Ардчиллын 30 гаруй жилд биднийг эрхбиш бага ч болов өрнөджүүлсэн, соёлжуулсан. Нүдийг маань нээсэн. Үүнд өрнөд ертөнц буруугүй.
Энэтхэг эрдэмтэн Ража Моханы үзсэнээр, СССР гүрэн задран унаж, оронд нь олон улсын харилцаанд ганц туйл хэт давамгайлж, тэр ганц туйлыг тэнцвэржүүлэхийн тулд ШХАБ-ыг тус улс сонгосон ба тэгэхдээ Өвөр Ази дахь түүхэн ойр дотно улс орнуудтайгаа хэлхээ холбоогоо эргээж сэргээнэ, тэр утгаар олон туйлт дэлхийг хүссэн тэр үеийн Москва, Бээжинтэй ойртоход Энэтхэг арга буюу хүрсэн гэжээ.
Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлэхгүй байгаа тухай бус энэ хотод чинь машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), энэ хотод явж буй нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс!),тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж яваа царай нь тэр юм. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй.