Шинэ цус сэлбэлт–гадаад харилцаа
УИХ-ын нөхөн сонгуульд өргөх үгс. Нам-улс төр харгалзахгүй дайх үгс. Сонгино хайрхан дүүрэгт өрсөлдөж буй Э.Батшугарын талаар сэтгэгдлээ дүгнэлттэйгээ хослуулан хэллээ гэж бодоорой.
УИХ-ын нөхөн сонгуульд өргөх үгс. Нам-улс төр харгалзахгүй дайх үгс. Сонгино хайрхан дүүрэгт өрсөлдөж буй Э.Батшугарын талаар сэтгэгдлээ дүгнэлттэйгээ хослуулан хэллээ гэж бодоорой.
Монгол-Ливаны хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон боловч өнөөг хүртэл харилцааг бодит агуулгаар баяжуулаагүй. Одоо бол Сириэс шалтгаалсан тодорхой шалтгаантай.
Харин хоёр орны харилцааг эхлүүлэхээр 2010 онд хийсэн нэг алхмаа Батшугартай холбон эргэж дурсая.
Хамтын ажиллагааэхлүүлэх талаар бодитой дорвитой ажил 2010 онд хийсэн билээ. Тэр улсад эх орноо сурталчлах, тус орны тэргүүлэх их сургуульд лекц зохион байгуулах, Ливаны улс төрчид, парламентын гишүүдтэй санал солилцох, байр сууриа илэрхийлэх, харилцан ойлголцож харилцан итгэлцэхэд ихээхэн чухал алхам болсонсон.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тус улсад айлчлуулах талаар бид ажиллаж байв. Ноён Н.Энхбаяр нь Ерөнхий сайд байх үедээ 2003 онд ЭҮНХ-ий дээд хэмжээний уулзалтад оролцож тухайн үеийн Ливаны Ерөнхий сайд Рафик Хариритай дотно танилцаж, Ливанд найрсгаар айлчлахаар уригдаж байсан ба Социалист интернационалд МАН-ыг элсүүлээд зүүний социалист, социал-демократ олон улсын энэ том эвсэлдтүүний дэд ерөнхийлөгч бөгөөд Ливаны Дэвшилт социалист намын (зүүн төвийн) дарга нэрт улс төрч Валид Жумблаттай дотно танилцан харилцан ажиллаж байсан түүхтэй юм билээ.
Энэ түүхийг урагшлуулж хоёр улсын харилцаанд биетэй бодитой алхам хийхээр Н.Энхбаярыг 2010 оны намар тус улсад айлчлуулав. Ноён Н.Энхбаяр нь Марракеш хотноо “Дэлхийн бодлогын бага хурал”-д хүү Батшугартайгаа оролцоод тэндээсээ Бейрутыг зорин ирэв. Түүнтэй хамт ууган хүү Батшугар хамт ирж БНЛивУ-д хавсран суух Элчин сайд надад ихээхэн дэм болж ажилласныг эргэж санаж байна.
Ливаны Дэвшилт социалист намын (зүүн төвийн) дарга нэрт улс төрч Валид Жумблат биднийг хүлээн авч уулзав
Монгол, Ливан нь хоёул хоёр том хөрштэй, геополитикийн адил нөхцөл байршилтай, хоёул ардчиллын зам сонгосон, хоёул парламентын засаглалтай, хүн амын тоо нь адилавтар байгаа нь хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэмээн ливаны улс төрчид тэмдэглэж байдгийг сорих гэж бид очсон хэрэг л дээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Элчин сайд Д.Баярхүү, Э.Батшугар нарыг ноён Валид Жумблат, Ливаны Фалангист Катаиб намын (барууны) лидер тус улсын Ерөнхийлөгч асан Амин Пьер Жмайель (1982-1988 онд Ерөнхийлөгч), Ливаны цэргийн нэрт жанжин тус улсын Ерөнхийлөгч асан Эмиль Лахуд (1998—2007 онд Ерөнхийлөгч) нар хүлээн авч уулзан халуун дотно найраг яриа өрнүүлэв. Тэд Монгол Улсын түүх, соёл, шашин, өнөөгийн хөгжлийн тухай сонирхож, Ливаны дотоод улс төрийн амьдрал, олон шашны тухай танилцуулж, мөн Монгол-Ливаны харилцааг боломжийн салбарт урагшлуулан хөгжүүлэх, олон улсын тавцанд жижиг улс жижиг улсаа дэмжиж ажиллах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж байв.
Азийн жижиг орнуудын дотор “асан Ерөнхийлөгч” гэх ойлголт Ливан, Монгол хоёрт л байна. Арабын бусад орнуудад насан туршийн дарангуйлагч Ерөнхийлөгч л төрийн толгойд суусаар мөнхөрдөг бол Ливан, Монгол хоёрт тийм практик алга гэсэн нь бидний анхаарлыг гойд татаж байв.
Тэр айлчлалын үед Батшугар Америкийн Citybank-ны дэд ерөнхийлөгч асан, ливаны бизнесч Жоржес Чоудхиритэй танилцаж дотно харилцаа тогтоон ярилцлага өрнүүлж байсныг би сайн санаж байна. Санхүүгийн мэдлэг мэргэжилтэй, тэгэх тусмаа америкийн санхүүгийн том корпорацид санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажилладаг монгол залуу Монголдоо хөрөнгө оруулуулчих санаатай ажил хэрэгч уулзалт хийснийг нь би тэгэхэд нь олзуурхаж байв. Ноён Чоудхирийг Улаанбаатарт айлчлуулж, Монголд Ливаны бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах, Монголын бизнесийг тус улсад татах боломжийг судалж холбогдох нөхөдтэй уулзуулахаар тэд санал нэгдэж байсныг би төвдөө мэдээлж байлаа.
Батшугарын мэдлэг мэргэжил, тэгэх тусмаа дэлхийн цар дээр сэтгэх санхүүгийн мэдлэгийг нь олзуурхаж байсан маань ч удахгүй нотлогдож, 2012 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан нь миний таавар зөв байсныг илтгэх мэт.
Би боддог юм. Монголд эдийн засаг-бизнес, банк-санхүү нэг л явж өгөхгүй байна. Өөрсдөө мэдэхгүй чадахгүй бол тэргүүний гадаад улсаас захирал, ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал урьж авчраад ажиллуулах хэрэгтэй гэж. Тийм гадаад захирлыг орлочих цөөхөн (хэдхэн) монголын нэг нь Батшугар болов уу.
“Шинэ цус сэлбэлт–гадаад харилцаа” хэмээн би зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр гарчиглаагүй юм. Монгол Улсын гадаад харилцаанд эдийн засаг-санхүү, бизнес-менежмент нэн хэрэгтэй болсон цаг үе, XXI зууны мэдээллийн эриний их хурд, энэ бүхэн чинь тулгараад нүүрлээд ирлээ. Гадаад ертөнцтэйгээ зөв, ухаалаг, ашигтай ажиллахад чинь тус нэмэр болог ээ гэж л энэ залууг нэрлэж байна.
УИХ-д, ерөөсөө их улс төрд цус сэлбэлт шаардлагатай болсон энэ цаг үед америкийн санхүүгийн том корпораци, америкийн банкинд ажилласан туршлагтай ийм нэг сийрэг толгой хэрэг болмоорсон!