Гарц. Ядах юм алга байна шүү дээ. Хатуу чанга гар–хөдөлмөр–өндөр цалин хөлс–шударга эрүүл амьдрал, тэгээд л бол оо юм биш үү?
Архичидыг нийгмээсээ шахан зайлуулах арга замыг би зөндөө бичсэн дээ. Дахиад л улиглая. УИХ-аар яаралтай хууль батлая. Архичид архидаж болно. Өндөр татвар төлөөд архидаг.
Сингапурын хөгжлийн эцэг гэгдэгч Ли Куан Ю гэх эрхэм бол ам ажлын нэгдлийг чухам хангахын биет, түүхэн үлгэр жишээ мөн билээ. Түүний цогтой үгсийг дахин эшлэе. Ер нь хэд ч эшлэсэн утга агуулга нь өнө мөнхөд хадгалагдан үлдэх үгс аж.
“АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашигладаг гэдгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй. Эгэл боргил монголчуудад энэхүү ардчилал нь авилга, хулгай, дураараа тонгочих, хэнд ч эрхшээгдэхгүй байх, ерөөсөө зоргоороо эрх чөлөөтэй амьдрах гэж ойлгогддог шиг байна.
“Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин орж байна” гэсэн ойлголт монголчуудад түгээмэл байгаа бол би тийм биш ээ гэж хариулах байна. Дэлхийн анхаарлаас хэзээ хэрхэн гарчихсан юм?
Зүүн Ази дахь шинээр аж үйлдвэржсэн “бар” орнуудын капитализмын хөгжлийг ажваас Сингапураас бусад дээр нь цэрэг-улс төрийн нөхцөл, хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн байдаг. Эдийн засгаа хөгжүүлж байж улс төрийн амьдрал ардчилагдах ёстой гэсэн зүй тогтол бүгдэд нь адил агуулгаар туссаныг бас тэмдэглэх хэрэгтэй.