Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

«Зачем ты родила меня, мама?» бүү болчихоосой!

«Есдүгээр сарын 1»-нийг угтуулаад оюун тархийг дээдлэх, муйхар хар хүчийг жигшүүлэх гэсэн ээлжит ухуулгаа хийх гэж байна. Оюутнуудыг цахимаар, сурагчдыг танхимаар хичээллүүлнэ гэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна.

Хөрвийн аргаар худалдаа хийж болохгүй

Монгол хүний сэтгэлд бүх юм багтана. Болохгүй бүтэхгүй гэж нэг ч юм байхгүй. Муйхар хөөцөлдлөг, шалж нэхэх, араас нь дарамтлах, хүн амьтнаар хэлүүлэх, хахуульдах, эсвэл таг чиг болох, гөлийх гэх мэт бүх аргыг монгол хүн хэрэглэнэ, чадна, эмээх ч үгүй. Аливаа асуудал, маргаан бэрхшээлийг гүрийж байгаад л давчихдаг монгол чанар зөв өө. Би буруушаах гээгүй. Хэтрүүлчихдэг гэмтэй тул би бичиж байна.

Tалибан гэж хэн бэ?

Гаднын үзэл суртал (коммунизм, марксизм-ленинизм, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэт) тийшээ нэвчин орох ямар ч нөхцөлгүй болтол нь ислам хэдэн арван үеэр нь тархийг нь идээд бүрэн шингэчихсэн энэ орныг зөнд нь орхивол ямар вэ гэсэн үзэл дэлхий даяар түгээмэлжих ажгуу.

Талибаны Афганистан: Эцсийн найдвар Шанхайн Байгууллага л үлдлээ

Өчигдөржингөө гадаад сувгуудаар шувтан Афганистаныг харууллаа. Талибан гэх мангасаас дэлхий нийтээрээ айн чичэрч, хэлж мэдэхгүй аюулын өмнө мэгдэж суугаа дүр зураг. Өөрөөр юу гэж дүгнэх юм? Одоо хэлж ярьж бичиж шуугиж байгаа биш ч эцсийн найдвар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), тэр дундаа Орос, Хятад хоёр байгаасай гэсэн чин хүсэл энд тэндээс ганц нэгээрээ цухалзах боллоо. Барууны ганц нэг сайт, хэвлэл, судлаачид бичээд таамаглаад эхэлсэн.

Хөдөөг хөрвийн аргаар

“Хэцүү хад”-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай!

Сайн хөршийн харилцааг сэвтүүлэх алхам биш байгаа?

Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?