БНМАУ-ын Ерөнхий сайдын тэр тушаал ноолуулсан тэмээ шиг болчихсон, эзнээ хүлээж, тэр эзэн нь хэн нэгэн азгүй, эсвэл тохиолдлын хүн байж таарахаар төсөөллийг Монголын улс төрийн дээд элитийн дунд төрүүлж байжээ гэж дүгнэмээр.
#улстөр
#нийтлэл
“БНМАУ-ын маршал” гэх цэргийн эрхэм дээд цол гуравхан хүнд заяасны сүүлчийнхийг Ю.Цэдэнбалд 1979 оноосон билээ. Тэр тухай дурсамжийн хэсгийг ноороглон буй “Жамбын Батмөнх” номоосоо эшлэе.
#нийгэм
#нийтлэл
... МоАХ-г сайн таньж ав, өөрсдөө чихээрээ сонс, нүдээрээ үз хэмээн МоАХ-ны хүсэлтээр их хурлыг нь радио, телевизээр шууд дамжууллаа гээд МоАХ нь улс эх орныхоо өмнө хариуцлага хүлээх болж байгаагаа нухацтай бод гэсэн анхааруулга Ж.Батмөнх өгчээ.
#нийгэм
#нийтлэл
МоАХ-ны анхдугаар их хурал 1990 оны 2 дугаар сарын 18-нд хуралдаж, их хурлаас Монголын Ардчилсан Нам байгуулсныг зарласан хийгээд 18-ны тэр Ням гариг нь нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт олон түмнийг догдлуулсан, донсолгосон ер бусын уур амьсгалтай өдөр болсны хувьд эрх баригч МАХН хийгээд түүний удирдагчдыг сорьсон юм.
#нийгэм
#нийтлэл
1950 оны 4 дүгээр сарын 29-нд Монгол-Румыны хооронд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс 1963 онд Бухарестэд, Румын улс 1965 онд Улаанбаатарт харилцан Элчин сайдын яамаа нээж харилцаа алхам алхмаар урагшилсны сацуу 1957 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд анхны түүхэн айлчлалаа хийж, харин хариу айлчлал нь нэлээд хожуу 1971 онд тохиосон байдаг.
#улстөр
#нийтлэл
2013 оны турш НҮБ-ыг зовоож байсан мөргөлдөөний хоёр голомтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нэрлэжээ. Энэ нь Сири, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь зэвсэгт мөргөлдөөн аж. Хямралын хамгийн ноцтой голомтууд хэмээн бүр нэрлэжээ. 2013 онд Сирийн мөргөлдөөн төсөөлснөөс хавьгүй ихээр хурцадсан, Ливанд нэг сая дүрвэгсэд очсон, Сирид гал зогсоохоос өөр сонголт алга хэмээн Бан Ги Мүн үзэж байна.
#дэлхий дахинд
#нийтлэл