Хиагтын гэрээ, геополитикийн хэдэн талын огтолцол
Энэ жилийн эхний хагаст түүхэн чухал тэмдэглэлт үйл явдлуудын тэгш тоотой ой шил даран тохиож байна. Ялалтын 70 жил, дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ой, НҮБ-ын 70 жилийн ой энэ жилжингээ тохионо. Ялтын бага хурлын 70 жилийн ойг өнгөрөгч өвөл тэмдэглэсэн.
Энэ жилийн эхний хагаст түүхэн чухал тэмдэглэлт үйл явдлуудын тэгш тоотой ой шил даран тохиож байна. Ялалтын 70 жил, дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ой, НҮБ-ын 70 жилийн ой энэ жилжингээ тохионо. Ялтын бага хурлын 70 жилийн ойг өнгөрөгч өвөл тэмдэглэсэн. Манай дипломат албаны тухайд дээрхиэс гадна XX зууны орчин цагийн Монголын дипломат албаны тулгын чулууг тавилцсан эрхмүүд болох төр-нийгмийн зүтгэлтэн, нэрт дипломатч Ж.Самбуугийн мэндэлсний 120 жилийн ой, нэрт дипломатч Б.Жаргалсайхан, Л.Тойв, Д.Цэвэгмид нарын мэндэлсний 100 жилийг ойг тэмдэглэлээ.
Ердөө хэд хоногийн өмнө 5 дугаар сарын 25-нд Хиагтын гэрээний 100 жилийн ой тохиолоо. Гадаад Монголыг Хятадын автономит хэсэг хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн Монгол, Орос, Хятадын гурван талт гэрээнд Хиагт хотноо 1915.05.25-нд гарын үсэг зурсан ба Монгол гэж тусгаар тогтносон байх хувь тохиолгүйг монголчуудад чанга гэгч нь ойлгуулсан энэ гэрээ бол тэмдэглэлт гэхээсээ сургамжит үйл явдлын тод жишээ, хэзээ ч үл мартагдах түүхэн шоглоом юм.
1911.12.29 бол Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр (Independence Day). Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр өдөр юм. Гэтэл 1915 оны Хиагтын Гэрээгээр Монгол Улс хүчинд автан тусгаар тогтнолоосоо хагацаж ДИУ-ын (Хятад) бүрэлдэхүүнд автономит эрхтэй оржээ. Энэ хар өдөр яван явсаар большевикууд Хиагтын гэрээг бүр мөсөн хүчингүй болгож, Хиагтын гэрээгээр авсан үүргээсээ нэгэнтээ Орос 1917 онд ийнхүү татгалзсан тул Монголыг Хятадад нээгээд өгчихсөн ба дараа жил нь Монголын тусгаар тогтнолын эцэг – Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар (1911 оны бүх сайд нар) цаг бусаар хорлогдож, улмаар гамин цэргийн хүчээр Да Хүрээг эзлэн авч, Монголын төрийг нураасан эмгэнэлд хүрсэн билээ.
Их гүрэн явсан Монгол хожим их гүрнүүдийн геополитикийн хайчинд хэрчигдэж явсан тэр түүхээс энэхүү эмгэнэлийн шалтгааныг хайх хэрэгтэй. Ингэхэд их гүрэн гэдэг ойлголт ХХ зуунд л монголчуудад анхлан мэдрэгдсэн нь 1915 оны энэхүү гэрээ юм. Өмнө хойно хоёр этгээдэд өршөөлгүй хоёр их гүрэнтэй хиллэж байна, тэдний хүсэл сонирхол, үгсэл хуйвалдааныг гэтлэн давах аргагүй юм байна, монголчууд хүссэнээрээ оршин тогтнох аргагүй юм байна гэдэг мэдрэмжийг 1915 онд бидэнд тулгажээ.
Энэ хоёр маань ингэхэд хэзээ бие биеэ таньж олж нөхөрлөсөн бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Тэр нь 1689.08.27-ны Нерчийн гэрээгээр юм. Уралын нурууг гэтлээд Сибирийн хаант улсыг ялан дийлээд Оросын сүр хүчийг үзүүлсэн Ермак гэх хасгийн тухай XVI зууны түүхээс бид мэднэ. XVII зуун гэхэд Сибирь нь Оросын хааны эзэмшилд орсон. Тэгвэл энд анхаарал татах Нерчийн гэрээ гэдэг нь Галдан Бошигт хааныг номхруулж авах олон улсын чухал тохиролцоо байсан. Тохиролцооны үр дүнд Чин гүрэн нутаг дэвсгэрээ тэлсэн. Орос, Манж Чин (Хятад) хоёр ингэх явцдаа анх удаа өвөр хоорондын харилцаа ба хилээ тодорхойлсон. 1685-1686 онд Манжийн цэрэг Албазин хэмээх цайзыг бүслэн хааж дайтсаны дараа байгуулсан энэ гэрээгээр хилийн шугамыг Аргунь голын гольдрил, Становын нуруугаар тогтоож, Агнуурын тэнгис хүргэхээр болжээ. Орос нь нөгөө цайзаа алдаж, Амар мөрний сав газрын эзэмшлээсээ хагацжээ. Хожим 1858 Айгуний гэрээ, 1860 оны Бээжингийн гэрээгээр Нерчийн гэрээг мөрдөхөө зогсоосон.
XVII зууны сүүлч, XVIII зууны эхээр Манж Чин гүрэн Халх Монголыг бүрэн эрхшээлдээ оруулсан. Монголд тогтвортой байдлыг хангах, хил хязгаараа төвхнүүлэх, улмаар Оростой хоёр талын харилцаа хөгжүүлэх зорилгоор Оростой эрх зүйн холбогдох баримт бичиг байгуулах шаардлагатай хэмээн Бээжинд үзжээ. Тэр утгаар Нерчийн гэрээний дараа дараачийн чухал алхам нь Хиагтын хэд хэдэн гэрээ болсон юм. Ер нь Хиагтад Орос ба Хятад, мөн гурван улс нийтдээ 4 гэрээ байгуулсан байдаг.
Хиагтын 1727 оны гэрээ нь Орос ба Чин гүрний хооронд байгуулсан худалдааны анхны гэрээ байсан ба Хиагт, Цурхайтаар татваргүй худалдаа хийх тухай заасан. 1728 оны дараагийн гэрээгээр анх удаа Монголын асуудлыг хөндсөн. Өвөр Байгаль дахь Оросын газар нутагт санаархаж байгаагаа Манжийн тал илэрхийлж, Оросын үлэмж том нутаг дэвсгэрт өнгөлзсөн анхны тохиолдол хэлэлцээний явцад харагджээ.
Хиагтаар дамжуулан худалдаа хийх тухай Орос, Манж Чин улсын хоорондын дараагийн гэрээ 1792 онд Хиагтад байгуулагджээ. Ер нь Орос-Манж Чингийн гэрээ, хэлэлцээрүүдийн ихэнхи нь Чин гүрэнд ашигтайгаар туссан байдаг. Зүүн хойд этгээдэд Амар мөрнөөр, чанх хойноо Байгаль нуурын өмнөд эргээр Чин гүрний хил үргэлжилж байсан тухай түүх бичлэгт буй.
Эдгээр гэрээний дараа юу ажиглагдав? Орос нь Баруун Монгол дахь үлэмж нутаг дэвсгэрээсээ татгалзаж, XVII зуунаас Оросын хяналтад байсан Алтан-ханыг Манж Чин улсад тавьж өгчээ. Хилийн шугам тогтоож тэмдэглэх ажиллагааг анх удаа мэргэжлийн түвшинд хийсэн байна. Үүний дараа Орос, Хятадын хилийг тэмдэгтээр ялгасан газрын зураг хэвлэгджээ.
Оросууд яагаад ингээд буулт хийгээд байсан юм бол гэдэгт эрдэмтэд элдэв хариулт олж өгдөг. Олон хариулт дотроос Петр I хааны үеэс Орос нь бодлогоо өрнө зүгт Европ руу эргүүлсэн, европын театрт Оросын цэрэг-улс төрийн бодлого төвлөрсөн, харин дорно зүгт Хятадтай газар нутгийн маргаан дэгдээх, эрх ашгаа улайран хамгаалах шаардлага тухайн үед тулгараагүй байсантай нь холбон тайлбарладаг. Екатерина I хатан хааны үед 1728 онд оросын дипломатч С.Рагузинскийн чармайлтаар байгуулсан тэрхүү гэрээ нь энх тайвны гэрээ болон батжин үлджээ.
Монголоор дамжин Орос, Хятад хоёр ойртож, шууд хиллэдэг болсон нь хоёр улсын эдийн засагт нэмэртэй үйлс болж, Оросын хувьд Сибирийг гүйцэт нээхэд нь түлхэц үзүүлжээ. Ийнхүү ойртсон, хоёр хөрш гүрний харилцааны түүх үргэлжилсэн, гурван улсын харилцаа гээд яривал тэрхүү жижигхэн Хиагт гээч хот олон улсын харилцааны түүхэнд Женев, Нью-Йорк хотуудаас дутахгүй ул мөр үлдээсэн мэт. Тэр үедээ л олон талт дипломатын бодлого ярилцаж байсан “Женев” байсан бус уу?
1915 оны Хиагтын Гэрээгээр Монгол Улс хүчинд автан тусгаар тогтнолоосоо хагацаж ДИУ-ын (Хятад) бүрэлдэхүүнд автономит эрхтэй орсон түүх бол тэр үеийн Хаант Орос нь 1689, 1727, 1728, 1792, 1858, 1860 оны гэх мэт өдий төдий гэрээнүүддээ үнэнч явсных нь л ул мөр юм. Юу гэвэл тусгаар тогтнолоо эргүүлж олж авсан Монголын олон улсын статусыг 1912 онд Өргөө хотноо гарын үсэг зурсан Орос-Монголын хэлэлцээрээр автономит эрхтэйгээр хязгаарлахаар болж, удалгүй 1913.10.23 онд Орос-Хятадын Бээжингийн тунхаглалаар Гадаад Монголын автономит эрхийг Хятадаар хүлээн зөвшөөрүүлсэн нэрээр Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байх болно гэснийг 1915 онд Хиагтад Монголд тулгаж хүлээлгэсэн үйл явц ажээ.
Гэхдээ энд Орос нь Монголыг Хятадад өгчихсөн мэтээр хялбарчилж, туйлшруулж ойлгож ер болохгүй. Наймаалцах, ар хударгаар шийдэх гэхээсээ их гүрнүүдийн геополитикийн тоглолт тэр үеийн Монголд огтолцсон гэж үзвэл үнэнд ойртоно.
Орос нь Хиагтын гэрээгээр Гадаад Монголыг Хятадад автономит эрхтэйгээр үлдээчихсэн гэхээсээ өмнө Хиагтын хэлэлцээний өмнөх Хаант Оросын дипломат бодлогод хөтөлбөргүйгээр хэвшин тогтсон нэгэн онцгой эрх дарх байсныг анхаарахгүй өнгөрч болохгүй. Гадаад Монгол дахь Оросын ашиг сонирхол, нөлөөний хүрээ гэдгээ 1907 онд Японтой тохиролцчихсон байсан юм. 1907.07.17-нд Петербург хотноо байгуулсан Улс төрийн ерөнхий асуудлаархи хэлэлцээр энд чухал байр эзэлдэг. Энэ хэлэлцээр де-факто хэрэгжсээр 1941 оны Зөвлөлт-Японы Үл довтлох тухай пакт руу хүргэсэн байдаг юм билээ. 1907 онд Хаант Орос, Япон хоёр тохиролцохдоо хэлэлцээрийн нууц бүлэгт Зүүн хойд Хятад дахь Оросын (умард), Японы (өмнөд) “тусгай ашиг сонирхлын хүрээ” гэдгийг хүлээн зөвшөөрч, хиллэх шугамаа тогтоосон. Япон-Солонгосын харилцаанд Орос оролцохгүй байх, Орос нь Гадаад Монголд тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрч, тийшээ хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг харилцан хүлээжээ.
Орос-Японы 1910 оны хэлэлцээр (Петербург), 1912 оны конвенцоор (Петербург) дээрхи тохиролцоог дахин нотлохын хамт 1912.07.08-ны тэр конвенцоор Гадаад Монголын автономит статусыг анх удаа олон улсын хэмжээнд хөнджээ. Энэ конвенц байгуулагдахаас өмнөхөн Гадаад Монголын олон улсын статусыг мөн онд Өргөө хотноо гарын үсэг зурсан Орос-Монголын хэлэлцээрээр автономит эрхтэй улс байна гээд нэгэнт заачихсан тул Япон нь Өвөр Монголд нөлөөний хүрээгээ тогтоох тухай уг конвенцод тусгахыг чухалчилжээ. 1907 оны Орос-Японы хэлэлцээрээр Зүүн хойд Хятадад хилийн шугам тогтоохоор заасныг шинэ конвенцоор Дотоот ба Гадаад Монголын эцсийн уулзах цэг гэдгийг тодруулжээ. Дотоод Монгол нь дорно этгээдэд Японы тусгай ашиг сонирхлын хүрээ, өрнө этгээдэд Оросын тусгай ашиг сонирхлын хүрээ болж хуваагдахаар заажээ.
Гэтэл Оростой тохиролцсон 1907, 1912 оны заалтуудаа зөрчиж эхлэв, Японы империалист бодлого Монголд идэвхжлээ гэх хардлага Хаант Оросын эрх баригчдад төдөлгүй төрүүлэхүйц алхмыг Японы талаас хийж эхэлжээ. 1913 оны сүүлчээр японы түшмэл Кодама Өргөө хотноо ирж, Гадаад хэргийн сайд Чин ван Ханддоржтой хэлэлцээ хийсэн явдлыг Хаант Орос ихэд эмзэглэн авчээ. Хятадад хамааралгүйгээр, тусдаа Гадаад ба Өвөр Монголыг нэгтгэх тухай санал Кодама тавьсан ба үүнд Япон туслах, тэгж тусласныхаа хариуд худалдааны ба нутаг дэвсгэрийн эрх, хөнгөлөлт олгохыг хүсчээ.
Кодамагийн саналыг тэр үеийн монголын эрх мэдэлтнүүд талархан хүлээн авсан боловч монгол-японы дипломат чармайлт тэгсгээд талаар болжээ. Бүх монголчуудыг нэгтгэх үйлсэд сайн санааны үүднээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидал 1914.01.13-нд Богд гэгээнээс Японы Эзэн хаанд илгээснийг Хаант Оросын тусгай алба гартаа оруулан авч, улмаар Орос-Японы хооронд хэлэлцээ дахин эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэлэлцээ дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэнээс шалтгаалан тасалдсан. Нөлөөний хүрээгээ хуваах тухай шинэ санал Оросын талаас бэлтгэсэн, харин Япон нь Оросыг Монголоос бүрмөсөн шахаж гаргах төлөвлөгөөтэй байсан байдалтайгаар Монгол-Орос-Хятадын Хиагтын гурван талын хэлэлцээ хүрчээ. Хэрэв Хятадад хамааралтай, өөртөө засах эрхтэй ДИУ-ын бүрэлдэхүүний улс байлгахгүй бол цаанаас нь Япон өнгөлзөөд салахгүй юм байна гэсэн Оросын байр суурь Хиагтын хэлэлцээ явуулахад нөлөөлсөн нь гарцаагүй.
Геополитикийн хэдэн талын огтолцол гэдэг утгаар бол хэн хэн хаана огтолцсоныг дор томъёолъё. Хиагтын гэрээг байгуулуулснаараа Орос нь геополитикийн хэд хэдэн тоглолтыг чадварлаг хийсэн. Үүнд:
Хиагтын хэлэлцээнд оролцогчдын хувьд ийм л дүр зураг буудаг ажгуу.

- Автономит эрхтэй сюзерен улс байна гэснээрээ Гадаад Монголыг олон улсын онцгой өвөрмөц статустай, де-факто тусгаар тогтносон улс байлгах;
- ДИУ-ын бүрэхдэхүүнд гэснээрээ Хятадын эрх баригчдын гомдлыг барагдуулсан болж хоёрын хооронд гурвын дунд ацалсан байдалд байлгах, өөрөөр хэлбэл ДИУ нь цаасан дээрхи гэрээний заалтаас өөрөөр Гадаад Монголд ямар ч үүрэг нөлөөгүй үлдсэн;
- Нэгэнтээ нөлөөний хүрээгээ Японтой хуваагаад өөрөө Гадаад Монголд тусгай эрх ашгийн хүрээгээ тогтоосон тул аль ч байдлаар де-факто Гадаад Монголыг Орос өөрөө эзэн мэдэж, хянаж харьяалж байх эрхтэй болсон;
- Хиагтын хэлэлцээг хөндлөнгөөс ажиглаж байсан Япон нь аль ч утгаар Манжуур, Өвөр Монголд нөлөөний хүрээгээ баталгаатай тогтоож чаджээ.