Нэг сарын драм өндөрлөлөө. Одоо түүнийг албажуулах л үлдлээ. Хүсэл хясал тээсэн “1984.08.23” тулж ирлээ. Одоо хэрхэн албажуулах вэ? Мэдээж МАХН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлыг зарлан хуралдуулна.
#нийгэм
#нийтлэл
Ийм нэг хар хүчний эрэлд монголчууд явж байна. Өнгөрсөн түүхээ эргэж санахул би тэгж дүгнэж байна.
Хөөрхий ардчиллын төлөө уйгагүй тэмцэгч ядарсан будилсан нэг ард түмэн. Авторитари хоёр дэглэмийн дунд хавчуулагдсан Төв Азийн цээжин дээрхи ардчиллын ганц баян бүрд. Гол онцлог нь ардчилалтай ч гэсэн туйлын ядуу, ядуурал нь ямагт байж байдаг, монголчуудын олонхи нь ядуурлаасаа ичдэггүй ба гарах дургүй.
Нийслэлийн хүн амын их төвлөрөл, хөдөөнөөс урсах их миграц, замын түгжрэл, орчны бохирдол, утаа, энэ бүхэн энэ хотын өөрийнх нь даац нэгэнтээ олон дахин хэтэрсний шинж тэмдэг юм. Даац нь нэгэнтээ хэтэрчихсэн, түүнд төр засгаас тавих хяналт бүрэн алдагдсан дүр зураг харагдаж байна. Даацын хэтрэлтийг зогсоох үр ашигтай арга, механизмыг одоогоор бодож олоогүй байна.
#нийгэм
#нийтлэл
… Цэдэнбалын өвчин даамжрахын хэрээр түүнийг тахин шүтэх нийгмийн сэтгэхүй ноён оргилдоо хүрч, 1940-өөд оны сүүлчийн маршал Чойбалсангийн үетэй зэрэгцэж очжээ.
#нийгэм
#нийтлэл
Ерөнхийлөгчийн засаглал руу ороод УИХ-ыг 36, эсвэл 50 болгоё, эсвэл 2 танхимтай байя гэх санал иргэдийн дунд үе үе яригддаг байв. Цаанаа бол засаглалын институцийн зөв бурууг ялгаж салгахгүйгээр ердөө хэт олон дарга буй мэтээр харддаг байсан ба энэ төөрөгдлийг арилгах үүднээс дараахи судалгааг 2004 онд дээд газрын хүсэлтээр хийж байснаа эргэж толилуулъя.