Ялтын бага хурлын 80 жилийн ой тэмдэглэж буй энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал тохиож байна. Манай улс нэн идэвхтэй оролцогч нь. Энэ тухай ГХЯ-ны дипломатчид болон зарим эрдэмтэн нөхөдтэйгөө зөвлөлдөн шинэ нийтлэлээ толилуулж байна. Таалан соёрхоно уу.
Төрийн мэргэжсэн алба байхгүйгээс Монголын улс төр гэж аль ч намын өнгөн дээр нуль драм. Драм гэхээсээ нохойн наадам.
#улстөр
#нийтлэл
Шинжлэх ухаанд уран сайханчид тоогоо алдлаа. Түүх бичих нь ч хэмжээ дамжаагүй хөгжлөө. Зохиогоод л байх нь тэр. Сайхан сэтгэлийн үүднээс магтая гэвэл сайхан түүх зохиочихно. Тэр түүх нь уран сайхны кино, уран зохиолын номтой агаар нэгэн буй.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэе гэвэл хамгийн шалгарсан аргаа сонго, тэр бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх явдал хэмээн зөвлөж байна. Тийм учраас эдийн засагтаа цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэг болгож авч үзэх ба нэг талаас хүлэмжийн хийг багасгангаа нөгөө талдаа эрчим хүчний хязгааргүй эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байна.
Төвийг сахина гэдэг нь Швейцарийн туйлын зорилго бус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг нь хангах арга зам, төвийг сахих бодлого нь уян хатан байх ёстой.
#улстөр
#нийтлэл
Монгол Улсын гадаад бодлого өөрийн гэсэн дүр төрхийг олсон.