Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын уртын дууны наадам болох гэж байгаатай холбогдуулан түүний япон хэлний орчуулагчаар ажиллаж байсан хатагтай Ц.Бурмаагийн дурсамжийг дор толилуулсныг хүлээн авна уу.
#чөлөөт цаг
#нийтлэл
Олон Улсын Парламентын Холбоо, УИХ-аас хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганы гадаадын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахдаа ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Энэ бол
Монгол Улс ертөнцөд юугаараа ондоошдог вэ гэсэн асуултын хариулт гэж үзэж болно.
Хятадын бодлого цахилгаан шиг цахилдаггүй, дөл шиг бадардаггүй, ердөө л хүр хорхой шиг тор нэхсээр байгаад нэг л мэдэхэд дэлхийг бүрхэж мэднэ. Лос Анжелесын супер маркет, Венецийн зах, Оросын универмаг, Жакартын гудамж, дөрвөн зүг, найман зовхист хятад инжаан, сайван, шожоон мужааны хийц лангуу дүүрчээ.
Бага горимын цөмийн реактор, микрореакторын давуу талуудыг нарийн судалж, асуудлуудыг оновчтой шийдэж хүн төрөлхтөнд цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, байгаль дэлхийгээ хадгалж хойч үедээ бүрэн бүтнээр өвлүүлэх нь хүмүүн бидний эрхэм зорилго билээ.
Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тунэерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэн сэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.
Орос цөхрөлтгүйгээр шинэ шинэ арга зам, суваг хайн урагш зүтгэнэ. Гол нь Орос ганцаардаагүй байна, хань нөхөд, холбоотон байна, Украин дахь түрэмгийлэл, аннексыг нь далдуур дэмжиж байна гэдгийг Өрнөдийнхөнд нотлон харуулах бүх талбарыг ашиглахыг Кремль хичээнэ.