Энэ жилийн Дэлхийн аваргад чансаа өндөр боловч дундаж гэсэн тодотголтой Колумб, Швейцар, Уругвай, Бельги хэсэг тэргүүлж байгаа нь, том багуудыг нэг хэсэгт овоолж, зарим хэсгийг сулхан болгож байгаа юм. Бельги, Колумби сүүлийн 2-3 аваргыг өнжсөн. Швейцар бүрэлдэхүүний хувьд хүчтэй биш. Харин Уругвай эдгээр дунджуудаас хамгийн сайн бүрэлдэхүүнтэй, хүчтэй нь.
#чөлөөт цаг
#нийтлэл
Дэлхийн аваргад хоорондоо нэг ч тоглож байгаагүй, дэлхийн аваргад хамгийн амжилт муутай оролцсон багууд нэг хэсэгт орсон. Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаа доголдолтой байдгийн нэг жишээ болж 1998 оноос хойш дэлхийн аваргын эрхээ авч чадаагүй Колумби хэсэг толгойлсон юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Цом хамгаалагч Испани өнөө цагийн хамгийн хүчирхэг баг. Тун хатуухан сугалаа татаж өмнөх Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд тулсан Нидерланд, хэсэгтээ Швейцарт хожигдсны дараа хүндхэн тоглолт хийсэн Чилитэй таарсан юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2010 оны Дэлхийн аваргаас хойш, хөлбөмбөгийн томоохон тэмцээн болгоны өмнө өөрийн гэсэн анализ хүргэсээр ирсэн билээ. Монголын хөлбөмбөгийн олон улсын тоглолтууд ч үүнд багтаж байгаа. Энэ удаа Дэлхийн аваргаас өмнө 32 багийн анализийг хэсэг тус бүрээр та бүхэнд хүргэе гэж бодлоо. Та бүхэн таалан соёрхоно уу.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хэрэв өнөө цагийн хөгжөөн дэмжигчид зөгнөлт ертөнцийн цаг хугацааны машины тусламжтайгаар өнгөрөгч хоёрдахь зууны 70 –аад оны Английн ямар нэгэн хөлбөмбөгийн тоглолтонд очиж чадах юм бол, талбай дээрхи үйл явдлыг харангуутаа л төд удалгүй инээдээ барьж дийлэлгүй хөхөрч унах биз ээ. Яагаад ингэх болов оо?
#нийгэм
#нийтлэл
Монголд спортын салбар зөв голдиролд ороход юу дутуу байна вэ? Хөрөнгө оруулалт. Гэхдээ хөрөнгө оруулалт гэхээр шууд ивээн тэтгэгч олоод тэмцээн зохиогоод явах тухай бичих гэсэнгүй. Спорт бизнес болохын тулд зах зээлийн шугамаар явах ёстой бөгөөд энэ ачааг ямар нэг яам, холбоо, нийгэмлэг өөрийн нуруун дээр үүрээд бүхнийг ганцаар хийх тухай биш юм (манайхан яг ингэж буй).
#чөлөөт цаг
#нийтлэл