​Ханбогдын хөгжилд тэргүүлэх үүрэгтэй салбаруудыг шилж тогтоосны дотор нөөцөд тулгуурласан салбар (уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, гадаад худалдаа), бодлогод тулгуурласан салбар (мэдлэг, мэдээллийн технологи), хэрэгцээнд тулгуурласан дагалдах салбар (хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэр) орсон байна. Эдгээр салбарыг түшиглэж зүтгүүлбэл цагийн уртад Дархан, Эрдэнэтээс ч давж мэднэ.