Африкийн үчимбэр бээр Мийнхэн овгийнх учраас догшин, хурдан, хүчирхэг бөгөөд элдэвтэй махчин амьтан.
Гэрэл зураг сонирхогч эгэл миний бие саяхан дэлхий даяар болоод манай оронд тэмдэглэж өнгөрөөсөн “Биологийн төрөл зүйлийн өдөр”-т зориулан Бльюмон дахь “Норфэй арт” галлерейд ан амьтан, шувуудын гэрэл зургийн “Эс хайрлахын аргагүй ертөнц II” бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2014 онд гаргасан болой.
Мандалын зүрхэн анир, сүр сүлд, өршөөл, өнгө, үнэрийн ивгээлд наадуулж, цэнгэг агаар, амьд рашаан, зэрлэг тошлой, үхрийн нүд, чацарганы дээжээр тэтгэж өсгөсөн аав, ээжийнхээ ач буянд залбирч баршгүй.
Төрөлх сумынхаа нэгэн зуун жилийн ойг энэ өдрүүдэд шижгэр тэмдэглэж, дэлгэр наадамлахаар зэхэж буй Ханбогдчуудад их баярын халуун мэндчилгээг уламжилж, шинэ зуундаа эрчимтэй хөгжиж хотын зиндаанд дэвшихийн өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье. Энэ ялдамд Ханбогдын 98 жилийн ойд зориулж хэвлүүлсэн нийтлэлээ дахин нэг толилуулъсу.
Хэрэв манай оронд олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хамгийн их татдаг зэрлэг амьтдыг шалгаруулах санал хураавал цоохор ирвэс түрүүлэх нь мэдээж. Тэрбээр гайхалтай гоё чамин агаад нууцлаг амьдралтай амьтан. Тахь удаах байранд, түүний араас саарал чоно, цагаан зээр, мазаалай тус тус дараалж орно. Харин аргаль угалзыг тэр болгон ойшоож үзэхгүй өнгөрөөнө.