Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Зуднаас хэцүү зовлон

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгогдсон тойргийнхоо засаг даргыг батламжлуулахаар Ерөнхий сайдтай уулзаад уурандаа ширээ шаажээ. Ганц Дорнод гэлтгүй өнөө хэр “ноён”-гүй байгаа бусад аймгуудын улс төрийн хүчнүүд ширээ бус нэгнээ “шаахад” бэлэн байгаа.
#улстөр #нийтлэл

Тоорцогтой улстөр

Баян-Өлгий... Өлгий хот... Үндэстний цөөнх... Монголын гадаад... Яг гадаадад оччихсон юм шиг... Сүүлийн жилүүдэд Алтай таван Богдыг чиглэсэн гадны аянчин жуулчид салахаа больсон Баян-Өлгий аймгаа монголчууд ингэж тодорхойлох ажээ. Өнгөрсөн намраас үе үе хэл ам татлах болсон баруун хязгаарт ямар асуудал байна вэ?
#улстөр #нийтлэл

Ардчилал хийгээд авлига

Хүч хэрэглэн байж ХЗБХ-ны даргын суудлыг сандайлж үлдсэн Д.Ганбат “Цаад талын том бодлогоо харах хэрэгтэй” тул улиран сонгогдсон гэнэ. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан цагаас “цаад талын том бодлого” нь улам тодорхой болж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарын гишүүд цайрлаа.
#улстөр #нийтлэл

Сонгууль: Ордон - Шорон

Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр хоёр хүний нэр маш тодорхой яригдаж байна. Тэдний нэг нь ордонд нөгөө нь шоронд суугаа. Наадах нь тив тив алгасан нисэж байгаа бол цаадах нь эмнэлэг шоронгийн хооронд дамнуургаар зөөлгөж явна. Энэ удаагийн сонгууль мань хоёр дээр төвлөрөх боловч улс төрд хувийн ашиг сонирхол чухал юм хойно хоёрын зэрэг хүн нэмэгдэж мэднэ. Гэхдээ л ордон, шорон хоёроос нэг их холдохгүй.
#улстөр #нийтлэл

ХӨЛЧҮҮ ДЭЛХИЙ

Монголчууд хавтгайдаа архидаж байна. Оросууд ч бас, хятадууд ч тэр.
#улстөр #нийтлэл

Нүүргүй хүү бэрс гардаг

Ц.Элбэгдорж ноднин Нью-Йоркоос буцахдаа гэрээр нь ороод гарсан Шинзо Абэтай энэ удаа албан ёсоор уулзав. Ерөнхийлөгч, ерөнхийд сайд хоёр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ. Японы иргэн, эдийн засагч, судлаач Тазаки Масами блогтоо бичсэнчлэн Ц.Элбэгдорж бадар барьсангүй.
#улстөр #нийгэм #нийтлэл