Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Төгс баясгах туурь

Тун саяхан 375 жилийн ойг нь сүр бараатай тэмдэглэсэн нийслэлийн маань хамгийн анхны барилга 1778 онд боссон гэдэг. Яг бодож үзвэл 236 жилийн түүх. Харин эртний нийслэл Хархорум хотын суурийг 1220 оны орчим тавьсан гэж түүхчид ярьдаг. Энэ нь бардаагаар найман зууны өмнөх явдал.
#нийгэм #нийтлэл

Халтмаагийн Баттулга: Хөнгөн жингийн аварга

Халтмаагийн Баттулга “Монгол ялна” гэдэг ойлгомжгүй уриа, албан тушаалаас нь хальсан хүлээлт, нижигнэсэн алга ташилт дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг атгаад жилийн нүүр үзлээ.

Тарлагаа: Эцсийн найдвар

АН-ын сунгаа гэгч С.Эрдэнийн атганд ороод дууссан. Одоо ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах тарлагаа хийх гэнэ. Ойр зайд огцом хурдаар шалгаруулна. Шинээр бүрдүүлсэн ҮБХ-ныхоо гуравны хоёрын жолоог залж суугаа С.Эрдэнэд ядах зүйл үгүй.
#нийгэм #нийтлэл

Япон цэрэг, монгол бүсгүй хоёрын дурсамжийг 70 жил тээсэн сав

1945 оны есдүгээр сард Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас сарын дараа, аравдугаар сарын 20-нд олзны япон цэргүүдийн эхний хэсгийг ЗХУ-аас умард хилийн Сүхбаатар боомтоор хүлээн авчээ. Энэ ажил хоёр сар гаруй үргэлжилж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын дундуур шувтарсан аж. Монголын армид олзлогдоогүй Японы офицер, цэргүүд нэг ёсондоо И.Сталины өгсөн бэлэг болж таарна

Ус модоо дагадаг

Хандгайт, Хандгайтын богинын байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Малтай айлуудтай хэл амаа олно гэж ёстой байхгүй” гэсээр хар цай аягалж өгөв. Тэгээд “Эрээн хувцастайгаа явж байгаад сүү, тараг асуувал өгөхгүй маягтай шүү” гээд инээлээ.
#нийгэм #нийтлэл

Үг утаа болохын цагт

Монголд багцаагаар 64 мянган хүн мансуурагч, хар тамхинд донтогч гэдэг нэр зүүх гэнэ. Нэг хар тамхи хэрэглэгчийн цаана далд дөрвөн хүн байдаг гэж дэлхий нийт үздэг жишгээр 16 мянган хар тамхичин, мансууруулагчаа дөрвөөр үржүүлээд гаргасан арифметик хариу.
#нийгэм #нийтлэл