Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Дахин төлөвлөлтийн зовлон арвин

Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат энэ жил гэр хорооллын 4 793 өрх орон сууцтай болно гэлээ. Харин Улаанбаатар хотын захирагч компаниудын иргэдтэй хийж буй хэлцэл зарим газар урагш муутай явааг дурдав. Тэрбээр УИХ-аас газар албадан чөлөөлөх хууль хүлээж суугаа бөгөөд эс бүтвэл НИТХ-аас журам гаргуулаад санасандаа хүрэх бодолтой аж.
#нийгэм #нийтлэл

Монгол удирдагчийн төрх

Монголд далан мянга орчим захирал бий. 2011 оны Аж ахуйн нэгж (ААН)-ийн тооллогоор нийт 66 500 байгууллага бүртгэгджээ. Үүнээс 56 400 нь хувийн, 4 000 нь төсвийн, 6 000 нь төрийн бус байгууллага аж. Энэ дотор жин дарж буй хувийн ААН-ийн удирдагч нарын дүр төрхийг гаргахаар “Эн Пи Си энд Мандал” ХХК, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран судалгаа хийжээ.
#улстөр #нийтлэл

Дунд сургуулиудын чансаа 2013

Дунд сургууль их дээдээсээ ч чухал. Хүүхэд цаашид сурч боловсрох, улмаар “математикч бус эцэг, эх болох” суурийг нь тавьдаг болоод тэр. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд, үнэ мөнгө хайрлалгүй сургах эрмэлзлэлтэй байдаг. Харин сургуулийг юугаар үнэлж дүгнэж болох вэ? Энэ талаар хэдэн цагаар ч маргасан болно. Сургуулийн орчин нөхцөл, багш нарын мэдлэг чадвар, сургалтын арга барил...
#нийгэм #нийтлэл

Тоорцогтой улстөр

Баян-Өлгий... Өлгий хот... Үндэстний цөөнх... Монголын гадаад... Яг гадаадад оччихсон юм шиг... Сүүлийн жилүүдэд Алтай таван Богдыг чиглэсэн гадны аянчин жуулчид салахаа больсон Баян-Өлгий аймгаа монголчууд ингэж тодорхойлох ажээ. Өнгөрсөн намраас үе үе хэл ам татлах болсон баруун хязгаарт ямар асуудал байна вэ?
#улстөр #нийтлэл

Хэлгүй бол төргүй

Энэ жилээс ЕБС төгсөгчид ЭЕШ-д өгөхийн тулд монгол хэл, бичгээр заавал шалгуулах боллоо. Уг шалгалтад муу дүн авлаа ч энэ жилдээ ЭЕШ-д нөлөөлөхгүй. Гэхдээ БШУЯ үүгээр монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, ЕБС-уудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах бодлогоо тодорхойлох гэнэ. Харин тусгай хөтөлбөрөөр явж ирсэн Баян-Өлгий аймагт арай өөр нөхцөл хэрэгтэй юу?!
#нийгэм #нийтлэл

“Баасан ах”-гүй ч бялуутай нутаг

Баян-Өлгий аймгийн төв Өлгийд ажлын сүүлийн өдөр буусан бид “Баасан ахын төрсөн өдөр” энд ирсэндээ багагүй олзуурхаж явлаа. Гэвч Баасан гаригт өлгийчүүд ажлынхаа алжаалыг тайлж ганц нэг аяга шар айраг шимэхийн оронд гэр гэрийн зүг яаран оддог ажээ. 2010 оны аравдугаар сарын 29-ны ЗДТГ-ын 210 тоот захирамжаар долоо хоног бүрийн Баасан гаригт архи дарс зарахыг хориглосон байна.
#нийгэм #нийтлэл