Баатархуяг

@baatarhuyag
238
нийтлэл
10,580,430
уншигдсан
9,088
сэтгэгдэл

Уугуул

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь заалт “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байдаг.
#улстөр #нийтлэл

Мянгат малчдыг дарамтлах коммунист хөшүүргийн тулах цэг нь шорон байлаа

Монгол улсад дөчөөд онд хэдэн малаас өөр гайхуулах, нүүр тахлах юм байгаагүй. Аугаа их эх орны дайн дуусмагц бүх хүчээрээ дайны байдалд шилжин ажиллаж,
#нийгэм #нийтлэл

33

Э.Бат-Үүл сонгуульд өрсөлдөж байна. Найдваргүй, нөхөн сонгуульд. Тэр энэ нийгмийг авчирсан хүн. Ийм сонгууль хийдэг нийгмийг. Тэр хувьсгалч. Одоо улстөрч болох гээд байгаа ч юм шиг. Яахаараа парламентад нэг бус сонгогдсон, нийслэл удирдсан хүн улстөрч болоогүй байдаг юм гэж үү?

Ханги хүртэл хангинуулаад...

Уул уурхайд хөрөнгө оруулагчид төмөр зам чухлыг маш сайн ойлгож байсан, тэд ямар ч аргаар хамаагүй гарц нээхийн төлөө шаргуу ажиллаж, заримдаа Засгийн газраас ч илүү эрх мэдлийг өөрт төвлөрүүлж хүссэнээрээ төмөр зам барихыг эрмэлзсэн. Үүнийг бас дураар авирлах гэж нэрлэж болно. Гэвч компанийн ашгаас улсын эрх ашиг чухал байсан юм. Үүнийг эрэмбэлэх гэсэн дотоод тэмцэл нь царигийн маргаанаар илэрч байсан юм.

Улстөр нийгмийн эх зохиолын цуврал

Монголд төр засах ардчилсан тогтолцоо тогтоод 25 жил болжээ. Ардчиллын хамгийн гол чухал шалгуур нь хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. Хэдийгээр цөөнгүй хүн үүнийг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд хамаатуулж ойлгодог ч томоохон бүтээл, урлаг-уран сайхны төрөл зүйлүүд, ном, зохиол, үзэл санаа ба түүнийг тунхаглагч, туурвигчдад илүү хамаатай.
#нийгэм #нийтлэл

Түлшээн элчийн тэмдэглэл

Түлшээнийг эгэж ирсний дараа Энх-Амгалан зарлиг гаргаж, 1716 онд Равжирыг Манж-Зүүнгарын хилийн ойролцоо Хамид томилон суулгаж, Зүүнгарыг тандан сэргийлэх үүрэг хүлээлгэж, дахин яс хаях гэж оролджээ. Равжирыг нас барсны дараа түүний ахмад хүү Дэнзэн эцгийн орыг залгасан ба 1740 онд Дэнзэн нас барсанд түүний ууган хүү Лувсандаржаад хэргэм залгамжлуулж, төрийн бэйл өргөмжлөв. 1753 оноос тэднийг Эзнээ голын хавь нутаглуулснаас ахиж хөдөлсөнгүй, өнөөгийн Эзнээн торгууд хошуу ийнхүү буй болжээ.