Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Элбэгдорж

Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр.
#улстөр #нийтлэл

Имиж

Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ.
#улстөр #нийтлэл

РОМЫН ПАПЫН МОНГОЛД ИЛГЭЭСЭН ЭЛЧ НАР

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг Танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг Та нарт сонсгон дагуулъя… Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ Та нар “бид харьяат болж хамаг эд агуурсаа Та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө албатуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин Та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас Та нар дайсан болно. Эл учрыг Та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү, гагцүү Тэнгэр л мэднэ.

"ГЭСГЭЭЛ"

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадмууд садарлагчийг зуны цагт нүцгэн биеийг нь бурмаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

ШУВУУ ХҮРТЭЛ БУРУУ ДЭВСЭН ГЭДЭГ ХУДАЛ

“Ардчиллаас болоод шувууд хүртэл буруу дэвээд байна” гэсэн шүлэг худлаа юм байналээ шүү. Шувуудын нисэлт Монголын нийгмийн байгууламжийн өөрчлөлтөөс хамаардаггүй юм байна гэдгийг удаан харж зогсоод ойлгож авлаа.

Гүтгэлэг хар мөртэй

Авилгачид, төрөөс төрсөн тэрбумтанууд, жидүүчид, хулгайлсан мөнгөөрөө баялаг бүтээхийн оронд цөлмөгсөд чухамдаа төрийн ордонд л багтахгүй чихцэлдээд, нэмэр дээр нь ажил хөдөлмөрөөс зугтаж бидний мөнгөөр мяраалаад сууж байгаа. Хашгираад байгаа тэдэн дундаас тэр 30 гэр бүлээ олооч.