(“Монголын эдийн засгийн чуулга 2018”-д хэлсэн үг)
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Нармай Монгол улсын буриад хувилбараар бол монгол угсаатнууд тэдэнд захирагдах ёстой аж. Буриадуудын сэтгэлгээ, боловсрол, чадвар бусад монголчуудынхаас давуу гэсэн санаа нь халхын дээдчүүдийн эгдүүг хүргэснээр халх, буриадуудын харилцаа дороо муудав. Албан ёсоор Оросын Эзэнт улсад хамаарч байгаа Буриадын газар нутгийг Монголд нэгтгэнэ гэсэн нармай монголын төлөвлөгөөнөөс болгоомжлох бас нэг учир шалтгаан байлаа. Хэдийгээр энэ үед Орост иргэний дайн болж хэд хэдэн Засгийн газартай болчихсон байсан ч улаан нь ч бай, цагаан нь ч бай Орос бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээхэд Хятадын урдаас сөрөх найдвар юм. Иймээс газар нутгаас нь тасдаж тэдний дургүйг хүргэх нь аюултай.
Америкийн Ерөнхийлөгчийн ярианы гол сэдэв нь Хойд Солонгос. Удирдагчтай нь твиттэрээр байнга хэрэлдээстэй. Элдэв нэр хоч өгнө, заналхийлнэ. Цаадах нь зүгээр байхгүй цаг алдалгүй хариуг нь барина. Бөөн шоу.
Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд ч зүгээр олдохгүй.
Хэрвээ төр нь бизнисчидийг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно.
Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.