Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ИХ ХЯДЛАГЫН ДҮГНЭЛТ

180 сая хүн амтай СССР-т баривчлах хүний тоон хязгаарын 1937 оны долдугаар сарын 30-ы өдрийн тушаалаар 258 950 хэмээн тогтоосон нь нийт хүн амын 0,15 хувь болж байна. Гэтэл Монголд 800 орчим мянган хүн амын 57 мянга 938 (Чойбалсангийн өөрийн тооцоогоор), эсвэл 88 мянга 110 (ДЯЯ-ы “дайсан” хэмээн бүртгэснээр)-ыг нь баривчлагджээ. Энэ нь нийт хүн амын 7-11 хувь болж байна. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг цаазлан хороожээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тав тутмын нэгийг алсан

ТАЙВАНЬ ДАЙНЫ ИРМЭГТ БАЙГАА НЬ ҮНЭН ҮҮ?

Хэрэв энэ хоёр хятадууд хоорондоо дайтвал өнөөгийн нөхцөлд БНХАУ ялалт байгуулах нь тодорхой боловч хариуд нь аймшигтай хохирол хүлээх болно. Магадгүй дэлхийн худалдааны хамгийн том төвийн нэг Шанхай газрын хөрснөөс ч арчигдаж болох. Ийм Пирийн ялалтыг аль аль тал хүсэхгүй байх. Нэг үгэндээ Хятад - Орос биш, Тайвань -Украин биш!

МОНГОЛ “ДЕЛО” (5)

Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

Ерэн найман он

Ерэн долоон онд Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Энхбаярын эрин эхэллээ. Тэрээр 1996 оны парламентийн сонгуулийн дараагаас намын радикал хэсгийн фаворит болсон юм.
#улстөр #нийтлэл

Сайн хүний эрэлд

Хоёр нам улс төрийн хувьд хичнээн дампуурсан ч бай аль алин нь зайгаа тавьж өгөөгүй л байна. Энэ бол өнөөгийн бодит байдал. Энэ байдал цаашид ч хэдэн жил үргэлжлэх биз. Хүмүүс хоюуланд нь дургүйцэж байна. Гэхдээ “оронд нь хэн байгаа юм бэ?” гэдэг асуултыг хүн болгон тавьж хэн ч товтой хариу олж чадахгүй байгаа нь манай өнөөгийн “бодит үнэн”!

БУРХАН ШОО ХАЯЖ ТОГЛОДОГ

Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна.