Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ.
МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс
Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно.
Их Литвийн хаант улсад киев русьчууд нэгдсэн. Литви Польштой эвсэл болсон ч задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс "Украина" гэх нэр үүссэн гэдэг. Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлав. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украиныг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татар, Орос улс оршиж хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Ингээд тэд Орост нэгдсэн нь шашины ижилшил нөлөөлсөн байх.
Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.
Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой болж байна. Олон арван сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ.
#дэлхий дахинд
#нийтлэл
Октябрийн 100 жилийн ой болж байна. 1917 оны октябрь сарын үйл явдлыг өдөөгчид нь үүнийг өөрснөө “Октябрийн эргэлт” гэдэг байгаад 1927 оноос “Октябрийн хувьсгал” гэж албан ёсоор нэршүүлэх болсон юм.