Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Уурласан баавгайн үлгэр

СССР-ийн ард түмнүүдийн баатарлаг тэмцэл, нацизм фашизмын эсрэг маш их хохирол хүлээн байж ялалтын ноён нурууг даасныг энд үгүйсгэх санаа огт алга. 26 сая хүнийхээ амиар төлөн байж нийтийн дайсныг дарахад оросууд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг хэн ч үгүйсгэдэггүй. Гитлерийн дайны гол зорилгын нэг нь Арабын нефть, Бакугийн нефтэнд хүрэх явдал байсан. Сталинградад оросууд энэ зорилгыг нь таслан зогсоож чадсанаар нацистуудын ялагдал эхэлсэн. Үүний зэрэгцээ Хойд Африкт чухам англи францчууд Рөмэлийн армийг тогтоосноор тэдний байгалийн чухал түүхий эдэд хүрэх зорилгыг таслан зогсоосон. Хүний түүхэнд тохиосон хамгийн бузар, хамгийн аймшигт дайсныг энэ дэлхийн шударга ард түмэн хамтын хүчээр зогсоож чадсан юм.

Мэнэжмэнт ба анти-эдийн засаг

Ерэн оны эхээр хөдөө амьдардаг хуучин танилтайгаа таарав. Тэрээр гурван сарын дамжаанд сурахаар хотод ирсэн гэнэ. Ямар дамжаа болохыг нь асуутал ээрч гацаад удтал бодов. Дамжааных нь нэр санаанд нь ордоггүй бололтой. Гэнэт духаа алгадаад “Брокэр!”. “Брокэрийн сургалтын дамжаанд сууж байгаа юм уу?” гэж лавлатал “Бишээ, брокэрын нөгөөх нь юу билээ?” гэж сөргүүлж асуув. “Мэнэжмэнт үү?” гэхэд тэрээр баярлан дууд алдаж “Тийм тийм, мээнэжир, Мээнэжирийн дамжаанд хөгшин чинь сууж байгаа!”

ДӨРВӨН ОЙРД

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.

Рахиттай данхар төр

Монгол улсын Засгийн газар аж ахуйн бизнис эрхэлдэг, түүнд нь 120 орчим компани аж ахуйн нэгж буй, гэхдээ 90 хувь нь алдагдалтай ажилладаг. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг авч эрүүл мэнд, боловсрол, соёлын зардлын ихэнх нь 330 сумдад ноогдож буй. УИХ-ын гишүүдэд тойрогтоо өөрийн дураар хэрэглэ гэж 2004 онд 10 сая төгрөг тарааж байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 1,5 тэрбум төгрөг хуваарилсан нь бүтэн жилээр тооцоолоход 3 тэрбум төгрөг буюу тус болгонд нь 2 сая доллар болж байна.

Алдагдаж магадгүй аугаа боломж

Гэхдээ мань хүн нэг үнэн үг хэлсэн: “Реформ, эдийн засгийн шинэчлэл гэдэг бол улс төрийн шийдвэр. Ийм том шийдвэрийг элгээ эвхсэн доожоогүй юмнууд хийдэг ч юм биш. Над шиг зоригтой, юунаас ч айдаггүй. улс төрийн мэдрэмж ухамсартай шийдмэг хүн хийдэг юм!”. Манай хүн боловсрол нимгэн, гүжирмэг, муйхар нэгэн л дээ. Гэхдээ итгэл үнэмшил нь төрөх юм бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг юм билээ. Хэрэв асуудлыг зөвөөр ойлгож чадвал улс орноо, ард түмнээ аврах шийдмэг шийдвэр гаргаж магадгүй л юм. Үнэхээр ч хэнд ч тал алдахгүй гэж үхээнц царайлан тал тал тийшээ царайчилсан “элгээ эвхсэн доожоогүй юмнууд”-аас залхвал залхах боллоо. Улс орноо өөд татаж магадгүй "азаа үзэх" мянган сонголт бий, хамгийн муу сонголт бол юу ч хийгүй байх.

Autumn symptoms

Lately ads on a new film “Autumn symptoms” began to circulate around.
#baabar news #нийтлэл