Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чиний төлөө чөмгөө дундартал гүйлээ гээд салдаггүй гар ч цөөнгүй. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй.

ДЭЛХИЙН ДАЙН БОЛБОЛ ЮУНД ХҮРГЭХ ВЭ?

Нэг үгэндээ соёл иргэншлийн төвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд 19-р зууны Орос, 21-р зууны Европ, Америктай тулчихаад байна. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орны газрыг мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. Асуудал даамжирсаар дэлхийн дайнд хүрвэл яах вэ? Цөмийн дайнд ч хүрч болох, учир нь Путинд өөр сөргүүлэх зэвсэг байхгүй. Юу юугүй хоёр талаас Москва, Парисыг газрын хөрстэй тэгшлэх нь юу л бол! Их бодоход Екатринбург, Канзас гэсэн хоёр хотод цөмийн сүйрэл болж болох юм. Өнөөгийн XXI зууны нөхцөлд юутай ч фронтын дайн болохгүй. Сансар болон агаарт хэн ноёлохоос хамаарна. Хариу нь тодорхой. Дайн болбол Орос ялагдана. Хэрэв үүнд хүрвэл Их Оросын гурав дахь задрал эхлэх болно. 2015.!.24

ГЭРИЙН АВГАЙГААС ТӨРИЙН АВГАЙ ​

Монгол түүх номын анхны хэвлэл 1996 онд хэвлэгдсэн, 480 хуудастай, 440 эшлэлтэй байв. Өнгөрсөн хугацаанд 3 дахин шинэчилсэн ба энэ удаа дөрөвдөх хэвлэлийг дөнгөж сая бараг цоо шинээр өөрчлөн бичлээ. Маш их материал шинээр олдсон тул. Дөрөв дахь хэвлэл 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, 2 ботиор. Шинээр хэвлэлтээс гарч буй уг номын хэсгээс сонирхуулж байна.

БАРЬЦААЛАГДСАН УРВАГЧ ХАМГИЙН ХОРЛОНТОЙ

Хамгийн гол нь, “Урвагч гэж хэн бэ” гэсэн асуултаа орхиж, “Хэнийг урвагч болгодог вэ?” эсвэл “Хэнийг хэрхэн урвуулдаг вэ?” гэдэг талаас нь хайвал илүү дөхүү дүгнэлтэд хүрнэ. Мөнгөний шунал, хувийн гомдол зэрэг нь эх орноосоо урвах үндсэн шалтгаан биш, харин энэ нь хэн нэгнийг урвагч болгож болох шалтаг төдий гэдгийг дараахь баримтуудаас харах болно. Хэн нэгэн урвадаг гэхээсээ илүү хэн нэгнийг урвуулдаг аж. Нэгэнт урвуулах механизмд татагдан орсон бол эх орноо гэх халуун хайр, хүн чанар юу ч биш болон хайлан урсдаг ажгуу.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ПАЯН

Хөрөнгөө нэгэнт оруулсан компагийг шахан гаргасны дараа бусад хөрөнгө оруулах гэсэн компаниуд орхин гарав. Эдийн засаг огцом өссөнөөсөө хурдан унаж эхэллээ. Алтанхуягийг огцруулж оронд нь Сайханбилигийг томилов. Засгийн газар дангаараа байгуулах бололцоогүй учир МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулжээ. Гэсэн ч дахиад барьцаанд оров, юу гэвэл сонгууль дөхүүлж байгаад хамтарсан Засгийн газрын хамтрагч МАН гэнэт засгаас гарч хорлов. Оронд нь авчирч суулгасан Энхбаярын МАХН яг сонгуулийн үеэр Засгийн газрынхаа эсрэг баатарлагаар тэмцсээр сонгуульд АН-ыг булшиллаа.

АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭХ ЭЛОН МАСКИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Засгийн газрын үр ашигтай ажиллагаа хариуцсан газрыг удирдан ажиллахыг Элон Маск, Вивэйн Рамасвами (бизнисмэн, тэрбумтан) нараас сая сонгогдсон Ерөнхийлөгч Трамп хүсчээ. Хоёр том бизнисмэн сая Воол стрит жорнал-д хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийх гэж буйгаа танилцуулсныг орчууллаа. Тэдний зорилго нь нэгэнт данхайн томорсон АНУ-ын төрийн зохион байгуулалтыг цомхотгон, асар их үр ашиггүй зардлыг танаж, хүнд суртлыг байхгүй болгох юм байна. Мэдээж Америкийн төрийн зардал бусад орнуудтай харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэх хувь харьцангуй бага. Улайм цайм илэрхий авилга, хулгай, шамшигдуулал ч хязгаартай байж таарна. Ардчилсан орон, дээр нь тогтворжсон нийгэм, хяналт шалгалт хатуу... гэхдээ л нэг мэдсэн Төр нь данхайжээ. Америкийн капиталист нийгэм мэдээж маш их алдаа эндэгдэл гаргадаг, гэхдээ социализм, коммунизм, популизмыг тугаа болгон мандуулсан хагас ба бүтэн дарангуйллын орнуудаас ялгаатай нь эндсэн алдаагаа алхам тутамдаа засаж, улам төгс болгох замыг сонгодог