Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Барааны үнэ буулгадаг ерөнхий сайд

Герег улс дампуурснаар араасаа аварга том Европын холбоог хөлдөө чирлээ. Заан чирж нүх рүү унах гэж байгаа оготно.
#улстөр #нийтлэл

Генийн өөрчлөлттэй хүнс

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал. Тосыг нь авч хэрэглэдэг. Уг нь улаан буудайнаас бараг хоёр дахин үнэ хүрдэг болохоор сүүлийн үед манайд ихээр тариалах болсон.
#нийгэм #нийтлэл

Одоохон үнэ чөлөөл!

Наяад оны дундуур манай хүрээлэнд нэгэн англи мэргэжилтэн ирж шинэ техник дээр сургалт явуулсан юм. Түүнийг амралтын өдрөөр Өмнөговь руу дагуулж явж зугаацууллаа. Мань хүнийг хамгийн их гайхашралд оруулсан зүйл бол үнэ байлаа. Тэр үед “улаан ус” гэж нэрлэгдэх ундаа нэг шил нь түүний буусан Улаанбаатар зочид буудалд нэг төгрөг хорин мөнгө. Мань хүн дэлгүүрт уг барааг авсан чинь бас л төгрөг хорь.
#нийгэм #нийтлэл

Дэлхийн хамгийн цуутай луйварчин

Луйвар гээч юм ерөөсөө хүний нийгмийг үргэлж дагаж явсан байх. Олон нийтийг хамарсан мэдээллийн хэрэгслэл байгаагүй үед мундаг том луйврууд түүхэнд төдийлөн тодоор тэмдэглэгдэлгүй он цагийн тоосонд дарагдаа биз.
#дэлхий дахинд #нийтлэл

Чойбалсан

Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Зэрлэгүүдийн түрлэг

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана.
#нийгэм #нийтлэл