Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг юм биш үү!?
Цааш нь ярих уу, яахав?
Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бүр гайхаж орхино. Засгийн газар Монгол улсын хөрөнгийг захиран зарцуулж байгаа.
#улстөр
#нийтлэл
Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй.
Саяхан Си Эн Эн сайтад Солонгост хамгийн элбэг таарах үндэсний хоолны ерөнхий танилцуулга (жор биш) гарсныг сонирхуулахаар англи хэлнээс орчууллаа. Солонгос хэл мэдэхгүй учир зарим газар нь зөв нэршил өгч чадалгүй алдаж омголтсон байвал өршөөгөөрэй. Энд тухай бүр хоолны нэрийг солонгос галигаар нь хавсаргасан байгааг интэрнэт орон копи паст хийхэд зураг нь төрөл бүрээрээ гараад ирнэ.
Америкт энэ намар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоо их сунгаан болж байна. Эрх ээлжлэн баригч хоёр нам өөр өөрийн нэр дэвшигчийг тодруулах гэж байгаа юм.
#дэлхий дахинд
#нийтлэл
Ляо улсын хятанчууд, Алтан улсын зүрчид нар монголчуудыг бодвол илүү баян байсан нь тэд умард Хятадад асар их дээрэм тонуул хийсэнтэй холбоотой. Тэгвэл Хубилай эд баялаг хуримтлуулахын тулд тонуул хийснээс татвараа зөв авч байхыг илүүд үзэж байсан нь хятадуудад ч хавьгүй дээр, өөрийнх нь хаант улсын засаг захиргаанд ч ашиг тустай байжээ