Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ШООВДОР КОЛОНИ ОРОН

1980-аад онд Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л эхэлбэл үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн төвшингээрээ ч, амьдралын төвшингээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас яльгүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв

ГЕНЕРАЛ МАЛАФЕЙКИН

Бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ оны баярын өдрүүдийг гэртээ өнгөрөөх, зурагтаас уйдах зарим нэгэнд нь зориулж уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Шинэ оноо сайхан угтаарай. Баабар ёслов.

РИО ТИНТОГ МОНГОЛООС ШАХАЖ ГАРГАЯ

Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно. Эв нэгдлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, хүний болон ард түмний мөн чанарын хувьд ч

ТРАМП ГААЛИЙН ТАТВАРТ ДУРТАЙ

Сонихролтой сэдэв. Би Би Си агентлагийн сайтад сая гарсан өгүүллийг орчуулав. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн нэрийдлээр Конгрессийг алгасан гаалийн татвар ногдуулдаг. Үүнийгээ тэрээр гадаад улс орнуудад ч, Америкийн бизнесчидэд ч дарамт учруулах хөшүүрэг болгон ашигладаг. Тийм учраас гаалийн татварын эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийн талаарх эдийн засагчдын тайлбарууд Америкийн 78 настай ерөнхийлөгчийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөж чадахгүй бололтой. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа татвар нэмсэнээрээ их бахархдаг. Эдгээр гаалийн тарифын ихэнх нь одоо ч хэвээр байгаа. Жо Байдэний удирдлага дорх Ардчилсан намынхан ч протекционизмд дуртай бололтой.

Муурын отоо

Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно.
#улстөр #нийтлэл

Декарт худалч

Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!
#декарт