Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.
Түүхийн шинжлэх ухаанд “Түүх бичлэг” гэж бас нэгэн том цар хүрээ бүхий маш чухал, аягүй бол тэргүүлэх ч байж магадгүй салбар бий. Түүх бичлэг нь тодорхой үе, салбар, газар орны цэдгийг сонгон олон түүхчдийн бүтээлүүдийг цуглуулан “оёж” нэг системд оруулаад нэгдсэн дүгнэлт, гаргалгаа өгдөг ухаан. Түүхийн шинжлэх ухааныг өөрийг нь судалдаг ухааныг Historiography гэдэг ч гэж тайлбар тольд “тайлбарлах” юм билээ. Миний бүтээл бол Монгол түүх хэмээх түүх бичлэг болой.
Хадгаламж зээлийн хоршооныхны цамаархсан мөнгийг бид төлөх гэнэ. Нэг нь нөгөөдөө төрсөн өдрөөр нь кило алтаар сарнай бүтээж бэлэглээд байсан чинь үнийг нь болохоор бид төлдөг гэнээ.
#улстөр
#нийтлэл
Хорь гаруй жилийн өмнө сонинд өгч байсан ярилцлагаа оллоо. Урьд нь тэр сониноос өөр дахиж хаана ч хэвлэгдээгүй ярилцлага байна. Зүгээр л сонируулж байна. Цаг хугацаа улирах хэрээр нийгэм ч их өөрчлөгджээ. Хүмүүсийн орчиноо үнэлэх үнэлэмж ч их өөрчлөгдөж.
Тэр үед монгол хэлэнд гэрээ, хэлэлцээр, хэлцэл, тунхаглал гэх мэтийн олон улсын эрх зүйн актын нэр томьёо нэг мөр болоогүй байлаа. Зөвлөлтүүд 1946 оны хоёрдугаар сар хүртэл монголчуудтай нэг ч гэрээ байгуулаагүй нь энэ орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбоотой. Орос эх дээрээ "соглашение" гэж бичсэн энэхүү 13 зүйлт хэлэлцээрийн нэгдүгээрт, “Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөв” гэсэн байна. Зөвлөлтүүд Гадаад Монгол улсыг биш, харин өөрийнх нь ивээл дор буй Монгол дахь Засгийн газрыг л хүлээн зөвшөөрчээ.