Боломж
Бидний үнэлэмжид ихээхэн өөрчлөлт оржээ. Хүний тухай, шудрага ёсны тухай, аж амьдралын тухай, сайн муугийн тухай, хөдөлмөрийн тухай, болох болохгүйн тухай, нөхөрлөлийн тухай, мөнгөний тухай...
Бидний үнэлэмжид ихээхэн өөрчлөлт оржээ. Хүний тухай, шудрага ёсны тухай, аж амьдралын тухай, сайн муугийн тухай, хөдөлмөрийн тухай, болох болохгүйн тухай, нөхөрлөлийн тухай, мөнгөний тухай... Аль ч нийгэмд ёс бус гэж үзэгддэг болгон манайд байдаг л зүйл болж хувирч байна. Энэ нь бүр хэлбэржиж тогтоод хүмүүс үүнд нь бууж өгөөд дасаад хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хэн нэгнийг авилга авлаа, идлээ уулаа гэхээр түүнээсээ хуваалцсангүй гэж уурлах болохоос ерөөсөө ингэж болохгүй, зарчмаараа буруу хэмээн хандах хүн ховорджээ. Хэн нэгнийг гүжирдэж гүтгэхэд, тэрбайтугай үүнд нь орооцолдуулан хэрэгт хийхэд, хэлмэгдүүлэн тарчлаахад доозыг нь арай хэтрүүлчихлээ дутаачихлаа, гэхдээ яахав дээ тэгэж байгаад болно биз гэхээс ерөөсөө ингэж огт болохгүй, ийм байж хэрхэвч болохгүй гэдэг талаас нь харах хүн элбэггүй болж. Нийгмийнхээ ийм ялзралыг иргэд нь хүлээн зөвшөөрөөд түүнд дасан зохицох аргаа хайгаад эхэлж байгаа бол тэр нийгэм урагшаа явахгүй л дээ.
Саяхи сонгуулиар ард түмний ихэнх нь эргэж нэг сэргэжээ. “Энэ чинь юу болж байна?” гэж давхийн нойрмоглолоосоо нэг сэрлээ. Ёс бус тогтолцоогоо нураахад бэлэн байгаагаа харууллаа. Хүний нийгмийн “шудрага” гэж үздэг үнэлэмжийг сэргээхэд бэлэн байгаагаа илтгэлээ. Гэхдээ аалзны тор шиг сүлжилдсэн энэ тогтолцоо мэдээж ганц сонгуулиар тасар татагдахгүй. Үүнийг Элбэгдорж хийнэ гэж горьдож найдсан хэрэг. Харин Элбэгдорж тэрхүү бэлэн болсон, ажиллаад сурчихсан ёс бус механизмын шинэ эзэн болоод цааш явбал манай нийгэм дүүрлээ л гэсэн үг. Ийм учраас сонгуулийн дүн биднийг муу муухайгаасаа салгачиж байгаа юм биш, салах шинэ боломж гарч ирлээ гэсэн үг.
Төрийн эрхэнд хэн нэгнийг гаргаж ирээд тэр чигээр нь сэнтийтэй нь хадчихдаг орон биш, бид гаргаж ирсэн шигээ татаж унагаж бас чадна шүү гэдгийгээ ард түмэн дахин нэг санууллаа. Энэ үг одоо уначихсан Энхбаярт гэхээсээ гарч ирж байгаа Элбэгдоржид илүү хамааралтай сануулга. Манайд дарангуйллын тогтолцоо байхгүй, Энхбаяр дарангуйлагч байгаагүй, тэр гагцхүү ёс бус тогтолцоог засахын оронд өөртөө чадмаг ашиглаж байсан. Муу механизм дээр муу хүн тодордогийн л жишээ. Түүний буруу үйлдлийн их бодож 10 хувь нь бие хүнээсээ болсон, дэндүү дийлэнхи хувь нь манай удирдлагын механизмын гажиг тогтолцоонд ноогдоно. Ингэхээр хүмүүс Элбэгдоржийг ёс бус механизм дээр суусан сайн удирдагч болоорой гээгүй, хууль номдоо таарсан сайн механизмын зүгээр л хүн шиг нэг удирдагч байгаарай гэсэн хэрэг. Түүнээс гайхамшигийг хүмүүс нэхээгүй байх, удирдагч гайхамшиг үзүүлэх гэхээрээ ихэнхидээ илбэ жатга байдаг, энэ нь хуулийн хүрээнээс гараад явчихдаг. Иймээс Элбэгдоржийг хүмүүс “засварчнаар” илгээн томилж байгаа байхаа.
Манай нийгмийн удирдлагын тогтолцоонд юун түрүүн хариуцлагын механизм байхгүй. Хуулинд энэ нь дэндүү тодорхой бус байдгаас болоод хэн ч юун д ч хутгалдан оролцох бололцоотой мөртөө гарсан хариуны хариуцлагаас бүгд чөлөөлөгдөх бололцоотой. “Хууль тодорхой бус байх нь огт хуульгүй байснаасаа дор” гэсэн зарчим эртний Ромд мөрдөгддөг байсан юм шүү дээ. Гэтэл бид тэднээс хоёр мянганы дараахи хүмүүс. Одоо Үндэсний аюулгүйн зөвлөл дээр 150 гаруй асуудал овоорчихоод байна. Тэндээс ашиг унагах зорилгоор түгжчихсэн хэрэг. Нэг үгэндээ хэн нэг эрх мэдэлтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс том том үг хэлж байгаад нийгмийн урагшлах механизмыг гацаах, таг зогсоох бололцоотой байна гэсэн үг. Монголын төрийн зовлон буруу шийдвэр гаргадагтаа биш огт шийдвэр гаргаж чадахгүй гацчихдаа байдаг юм. Ийм механизм бүрдээд даруй 15 жил болж байна. Буруу шийдвэр гаргаж болно, алддаггүй төр байтугай хувь хүн байхгүй. Алдаа үргэлж засагддаг. Гацаа бол эвдрэл сүйрэл рүү л аваачина.
Иргэншил, орчин үеээ дагаад гурван хувьсгал дамжин үеэ өнгөрөөсөн феодализм XXI зуунд эргэж сэргэнэ чинээ хэн санах билээ. Далбайсан ковбой малгай, хээ хуар болсон элбэг дээл, алт мөнгөн тоног болсон төө илүү өргөн бүс, хувин шиг том хөөрөг, үнийг нь сонсвол муужирч унамаар угсаат адуу зэрэг бол ердөө л гадна харагдах өнгө нь. Дээш нь хандив татвар ивээн тэтгэлэгээ өгөөд явбал өөрийн захирч буй салбар болон бүс нутагтаа хууль журмаа өөрөө үзэмжээрээ тогтоож дураараа дурги гэсэн феодолын ёс Монгол улсын Үндсэн хуультай зэрэгцэн орших болжээ. Урт шар дээлтээс болгоомжил гээд байгааг би л лав Энхбаяраас гэхээсээ энэ феодлын ёс журмаас сал, хол бай гэсэн анхааруулга гэж ойлгодог.
Яс үндэсээр биенээ гадуурхаж болохгүй тухай аль 85 жилийн өмнө Үндсэн хуулинд туссан санаа одоо л нэг нийтээр зөвшөөрөгдөж эхэлж байх шиг. Гучаад оны үед буриад гарыг гадуурхах нь хэрээс хэтэрч олон зуугаар нь зөвхөн яс угсааны асуудлаас болж хомроголон устгаж байв. Дөч тавиад оны үеэс өвөр монголчуудыг албан ёсоор гадуурхаж эхэлсэн. 1960-аад оноос эхлэн манай нийгэм хятад цустай хүмүүсийн эрэлд хатаж тэднийг бүртгэн зүсэн зүйлээр хавчиж эхэлсэн юм. 1990 оноос төр тийм бодлого баримтлахаа болиод эхлэхээр өнөө гадуурхагдаж асан “эрлийз хурлийз” гэгдэгчид болон харилцаа чөлөөтэй болохоор түр болон бүрээр орж ирэх өвөр монголчууд нийлж аваад нийгмийн цусны шинжилгээ хийгчид болж Монголын улс төрийн тайзан дээр гарч ирсэн болгоныг “хужаа” болгон урьд өөрөө амсаж байсан зовлонгоо нялзаан хариу таашаал авах боллоо. Үүнд өртөөгүй улс төрчид нэгээхэн ч үгүй. Сонгууль болгоныг биенээ хужаа хувхайгаар нь дуудахаас эхлэнэ. Гаднаас нь харахад нийгэм нь өөрөө өвчтэй харагдана. Саяын сонгууль солиорлын дээд үзүүр болох шиг боллоо. Эв эеийг сахих гэдэг зүгээр нэг маань мэгзэм биш гэдгийг харуулах боломж бас гарч ирж байгаа юм.
Монгол улс байгалийн асар их баялагтай баян орон гэгдэх. Тэгэж л ярих юм. Үнэн л байгаа даа? Харин гадны хөрөнгө оруулагчид үргэн зугтдаг газар болсон нь хөдөлбөргүй үнэн. Байгалийн баялагаа өөрснөө ашиглах туршлага, толгой, мөнгө, технологи байхгүй нь бас үнэн. Өөрөө иддэггүй бусдыг ойртуулдаггүй бухал манасан гурианхатсан нохойн амьдралаас салж бусадтай адил мөр бүтэн гэдэс цатгалан амьдарч хөдөлмөрлөх бас нэгэн боломж гарч ирж байна.
Бидэнд дахиад нэг шинэ боломж гараад ирлээ. Энэ боломжийг ашигласан ч болно, хөсөр хаяад эргээд нойрмоглосон ч болно. Харж л байж болоё. Найдсан хүн маань эргээд л өвлийн өвгөн царайлаад л “та нар зүгээр л гэртээ сайхан амраад сууж бай, өмнөөс чинь би гүйж очоод амьдралыг чинь залгуулах хоол ундыг чинь авчраад тараагаад өгчихөнө” гээд л бүлтрээд эхэлбэл “за ингээд өнгөрчээ” л гэж бодоорой. Бид шинэ ерөнхийлөгчөөсөө олны нэрлэдэгээр “шудрага үнэн”-ийг, хууль зүйн хэлээр бол хуулийг сахиж сахиулахыг илүүтэй хүсэж байна. Үүнд л найдаж түүнийг сонгосон. Гэхдээ ёс бус байвал бас унагаж чадна гэдгээ ч ард түмэн сануулах шиг боллоо.