Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.
Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна.
Нэг хэлнээс нөгөө рүү үг, ухагдахуун шилжих нь хэл хоорондын харилцан солилцоо биш. Үг зээлдэх нь тухайн хоёр үндэстний соёлын харилцааны үр дагавар юм. Гэхдээ үг зээлэх нь соёлын харилцаанд байгаа хоёр хэлний хооронд гол төлөв нэгээс нөгөө рүү чиглэдэг болохоос харилцан солилцдоггүй тэгш бус байдал илүү ноёрхдог. Энэ тохиолдолд үг зээлдэж байгаа явцад оролцож буй хэлнүүдийн аль үндэстэн нь давуу эрх мэдэлтэй, нэр хүндтэй, илүү хөгжсөн, эд баялагаар дээр зэргээс хамаарч үг зээлэх нь ихэвчлэн нэг урсгалтай байдаг.
Дэлгэц дээр хөөр баяр болсон Ерөнхийлөгчийн дүрс тодорлоо. Тэрээр “Ю”-г эрин зууны суут хүн гэж магтаад ийм их гавъяа байгуулсан учраас улсынхаа бүх одон медаль, цол хэргэмийг бүгдийг нь нэг дор олгож алдар гавъяаг нь мөнхжүүлэх зарлиг гаргав. Мөн энэ өдрөөс “Ю”-г Ерөнхийлөгчийн шадар сайдаар томилж байгаагаа зарлав.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямралд орохоос сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентийн нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд заралж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.