Путины дэглэм Украины улбар хувьсгалтай үзэлцэж, дараа нь Гүржид довтлон газар нутгаас нь хэсэглэн булааж авсан үеэс хойш ичих нүүргүй гүтгэгч, галзуу солиотой хүн үү гэмээр цовхчигсод, дипломат ёсыг нулимагсадыг Гадаад харилцааныхаа бүхий л салбарт тавих болсны хамгийн тод томруун дүр, инээдтэй галзуу аашаараа дэлхий даяар танил болсон Мария Захарова гэгч авгай юм. Ижил төстэй фигурантууд Оросын гадаад харилцааг энд тэнд төлөөлөх болсны нэг нь Монголд 10 жил Элчин сайдаар сууж буй нэгэн.
Зөвлөлтийн тэрс үзэлт зохиолч, Нобелийн шагналт Александр Солженицыныг 1974 онд Зөвлөлтөөс хөөж, иргэний харъяаллыг нь хүчингүй болгожээ. Тэрээр яг хүчээр хөөгдөн гарахынхаа өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандан энэ нээлттэй захидлаа бичиж үлдээсэн. Үүнээс 3 жилийн дараа польш оюутны дунд нууцаар тарсан уг захидлын хуулбар гар бичмэлийг олж авсан бивээр үүнийг польшоос монгол руу орчуулан мөн л нууцаар эх орондоо сайн найз нартаа тараасан. Бичгийн машинаар бичсэн яг 10 хувийг тараасан санагдана. Жилийн дараа Аюулаас хамгаалах яамны байцаагчийн ширээнд дээр дөрвөн хувь нь дэлгээтэй хэвтэж байлаа. Мэдээж би хэрэгт орсон.
Өдгөө манай эх орон үг хэлэх, хэвлэн нийтлэх эвлэлдэн нэгдэх эрхээр хуульчлан хангагдсан эрх чөлөөт нийгэм болжээ. 45 жилийн өмнө орчуулсныгаа сонирхуулж байна. Алдаа, найруулга тааруу болсон, гэхдээ огт засварласангүй, оригоор нь тавьлаа.
БААБАР ЁСЛОВ
Нээлттэй нийгмийн оройд гарч ирсэн олон удирдагч шат дараалсан арга хэрэглэсний дараа жинхэнэ дарангуйлагч болж зарим нь цуст махчин болон хувирдаг. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй сул дорой байвал дарангуйлагч төрөх магадлал үргэлж нээлттэй байдаг.
In May 2020, constitutional amendments came into force in Mongolia. They modify one thing or another, but they are not the grand sweep that would have put Mongolia's political system on a solid footing. The parliament has avoided the basic question, namely whether to opt for a presidential or parliamentary system of government. Partial improvements are not enough to significantly improve the effectiveness of the system. This presentation examines in detail what has happened and shows that contradictions and imbalances continue to exist.
Энэ өгүүлийг би 2014 онд бичихдээ өнөөдрийн Путины дэлхийн улс төрийн тайзан дээр гаргаж буй авир нь Дэлхийн хоёр дайны хоорон дахь Гитлерийнхтэй ямар нэг байдлаар тун төстэй байна гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ егөөт санааг уншигчид төдийлөн ойлгоогүй, ойшоогоогүй байх. Тэгэхээр нь тэр дор нь “Их дайны өмнөх дэлхий”, “Задарлын өмнөх Орос орон” гэж хоёр өгүүлэл мөн 2014 онд бичиж нийтэлсэн.
Энэ удаа 2014 онд бичсэн “Гитлер” өгүүллийнхээ зарим газарт тодруулга хийх зорилгоор өнөө болж буй зарим төстэй байдалд бяцхан нэмэлт шургуулав.
Их Литвийн хаант улсад киев русьчууд нэгдсэн. Литви Польштой эвсэл болсон ч задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс "Украина" гэх нэр үүссэн гэдэг. Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлав. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украиныг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татар, Орос улс оршиж хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Ингээд тэд Орост нэгдсэн нь шашины ижилшил нөлөөлсөн байх.
Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.